Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Happy Valentine’s Day” урамшуулалт аян эхэллээ


Голомт банкнаас тун удахгүй болох гэж буй Гэгээн хайрын өдөр буюу Валентины баярыг угтан бүх төрлийн дебит картаар хийсэн онлайн худалдан авалтад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг хэрэгжүүлж эхэллээ. Голомт банкны бүх төрлийн дебит картын харилцагчид 2024.02.05-наас эхлэн 10 хоногийн турш дараах вэбсайтуудаас худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай.
Буцаан олголтод хамрагдах вэбсайтууд:
Урамшууллын хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байх бөгөөд буцаан олголт онлайн гүйлгээ хийснээс хойш 3 хоногийн дараа таны дансанд орно. Дахин сануулахад онлайн худалдан авалтын төлбөрөө зөвхөн Голомт банкны дебит картаар хийсэн тохиолдолд л урамшуулал олгогдохыг битгий мартаарай.
Валентины баярт зориулан хэрэгжүүлж буй энэхүү урамшуулал нь 2024.02.14-нийг дуустал үргэлжлэх тул та хайртай, дотнын хүнтэйгээ хамт үзэх киноны тасалбар болон тэдэнд өгөх бэлгээ дээрх вэбсайтуудаас сонгоод урамшуулалдаа амжиж хамрагдаарай.
Харин та урамшууллын хугацаа дуусахаас өмнө Голомт банкны дебит картын харилцагч болохыг хүсвэл ЭНД дарж, картын нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Happy Valentine’s Day!
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ