Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Төрийн ордноос нүүлгэнэ


Парламент 126 гишүүнтэй болж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд нэмж өрөө, тасалгаа гаргах шаардлага үүсээд буй.
УИХ 76 гишүүнтэй байхдаа ч өрөө тасалгаа нь хүрэлцэхгүй хэд хэдэн коридорыг өрөө болгон тохижуулж байсан. Төрийн ордонд ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба байрладаг байсан юм. Харин өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр рүү нүүлгэсэн.
Тэгвэл УИХ энэ хаврын чуулганаар Төрийн ордны тухай хуулийг хэлэлцэн батлах аж. Тус хуулиар Төрийн ордонд ямар, ямар байгууллага байрлан ажиллахыг заах юм байна. Хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрыг нүүлгэх асуудлыг хөнджээ. Нүүлгэвэл хаашаа нүүлгэх вэ гэдгийг ч ярьж байгаа аж.
Сонгуулиас өмнө 126 гишүүн, гишүүдийн туслах, зөвлөх байрлах өрөөг шийдэх ёстой. Намрын чуулган завсарламагц УИХ-ын чуулганы танхимд засвар хийж 126 гишүүн суух боломжтой болгож байгаа. Тэгвэл нэмж 16 өрөө суллах шаардлагатай болж байгаа аж.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэхдээ “Төрийн ордны тухай хууль гэж бий. Энд ямар байгууллагууд байх ёстой, үйл ажиллагаа нь хэрхэн явах, байр савтай холбоотой ч асуудлыг зохицуулна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмсэн. Тиймээс байр савнаас эхлээд дотор зохион байгуулалтын асуудлыг шийдэх ёстой. Үүнтэй уялдаад цаашдаа Төрийн ордонд ямар байгууллагууд байж үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг шийднэ. Одоогоор хуулийн төсөл яригдаж л байна.
Олон жил төрийн бүх дээд байгууллага буюу хууль тогтоох,  гүйцэтгэх байгууллага, Ерөнхийлөгч нэг дор байх нь тохиромжгүй гэж ярьж ирсэн. Мөн төрийн байгууллагуудыг тарааж байршуулах, байр саваа зөв ашиглах, зардал бууруулахтай холбоотой ч асуудал байна. Энэ бүхэн Төрийн ордны эрх зүйн байдалтай уялдаж шийдэгдэх ёстой. Одоогийн байдлаар ҮАБЗ-ийн ажлын алба өөр байр руу шилжсэн байна” гэлээ.
Тиймээс энэ парламент хаврын чуулганаар Төрийн ордын тухай хуулийг баталж, ЕТГ-ыг Их тэнгэр рүү нүүлгэх эсэхийг шийдэх юм байна.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ