Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Батсуурь Дубайн лигт тоглохоор Арабын Нэгдсэн Эмират улсыг зорилоо


Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөөд байгаа билээ. Мөнгөн медаль хүртсэн "Шанх Транс" багийн тоглогч Баттөрийн Батсуурь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод тоглохоор болжээ. Түүний шал, тааз хэмээн нэрийддэг бэлтгэлийн үеэрх бичлэгүүдийг Монголын мянга, мянган хөгжөөн дэмжигчид төдийгүй дэлхий дахинд сошиалд дуулиан болж, олон зуун мянган үзсээр байгаа юм. Улмаар Б.Батсуурь өөрийн ур чадварыг дэлхийд хөгжилөөрөө тэргүүлэгч Дубай хотод толилуулах боломжтой болжээ. Тодруулбал,
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн 1-р Лигийн "SHABAB AL AHLI" багт Б.Батсуурь 3 сарын хугацаатай тоглохоор эх орноосоо хүлгийн жолоо залж буй нь энэ аж. Тэрбээр энэ тухайгаа шинийн 3-ны орой цахим хуудсаараа зарласан юм. Монгол Улсаас легионер тоглогчоор Т.Хангал, Г.Хандсүрэн, Б.Батсуурь нар тоглож, олон улсад Монгол волейболчдын онцлог, ур чадварыг үзүүлээд байна.
Эх сурвалж: Msports
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ