Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шилийн Богд руу очсон машин байхгүй, цас их зам даваа хаагдсан зорчих боломжгүй байгааг анхаарууллаа



Сар шинийн баярын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорьсон тээврийн хэрэгсэл гарсан эсэх болон тус газрын замын нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа. 
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хэлэхдээ "Шилийн Богд руу очсон нэг ч машин байхгүй, хүмүүс нэг ч яваагүй. Цас хаачихсан тул ойрын хугацаанд Шилийн богд руу явах ямар ч боломжгүй байна. Аймгийн төвөөс гараад 50 километр яваад л машинууд цасанд суугаад байгаа. Зам гаргах гэж оролдсон ч өдөр бүр шуургатай байгаа тул оройдоо буцаад хаагдаж байна" гэлээ. 

Сэрэмжлүүлэхэд хоёрдугаар сарын 13,14-нд буюу өнөөдөр, маргааш Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
зураг
a
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ