Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Дэлгэрсайханд шаардлага тавьсан Өмнөговийн залууг “хутгална“ гэж заналхийлжээ


Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд нэг тойрог болсон аймгуудаараа явж, цагаан сарын бэлэг сэлт, төрийн одон медаль тараах болжээ. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн Ням гарагт Өмнөговь аймагт ажилласан байна.
Ингэхдээ төрийн бүх албан хаагчдыг заавал ир, ирцийг бүртгэнэ гэж зааварджээ. Мөн төрийн одон медалийг Б.Дэлгэрсайханы туслахууд цүнхэлж авч очоод үй олноор нь тараасан байна.
Үүнд нь эгдүүцсэн Өмнөговь аймгийн уугуул Б.Энхмөнх гэх залуу Б.Дэлгэрсайханд очин, "Амралтын өдөр төрийн албан хаагчдыг улс төрийн үйл ажиллагаанд хүчээр оролцуулахаа боль" гэсэн шаардлага тавьсан аж. Харин Б.Дэлгэрсайхан зүй ёсны шаардлагад тун болчимгүй хариу өгч, барьж очсон албан бичгийг нь урсан байна. Тэр бүү хэл тухайн өдөртөө Б.Энхмөнхийн машиныг тус аймгийн цагдаа нар журамлаж, түүн рүү дугаараа нууцалсан хүмүүс ярьж, ална гэж заналхийлэх болжээ. Б.Энхмөнх энэ тухай: "Утас дуугарч байна, аваадахсан чинь зузаан гуянд чинь гэнэ үү, бүдүүн гуянд чинь гэнэ үү, бөгсөнд чинь ч гэнэ үү хутга шаана гээд дарамталж байна. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас автомашины бичиг баримт хураагаад авчихсан. Ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой зууралдвал хормойгүй гэдэг л болж байх шиг. Та нарт тун удахгүй баримтжуулж авсан бичлэгээ хүргэнэ ээ.
УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Дэлгэрсайхан, Энхтүвшин хоёрт хандаад “Төрийн албан хаагчид амралтын өдрөөрөө амрах ёстой. Та нар бүгдийг нь хомроголон тушааж танхим дүүргээд, дарж байж сахил хүртээнэ гэж байхгүй шүү” гээд хэлчихсэн чинь муугаа үзэж эхэлж байгаа бололтой. За яахав ээ. Цаг үе үргэлж ийм байхгүй! " гэсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асар их мөнгө, санхүүжилт, түүнээс улбаатай нүсэр сүлжээнийхээ үр дүнд Дорноговь аймагт бараг л хаан суусан гэгддэг. УИХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тэрээр Өмнөговьчуудыг ч аархаад, ааглаад, саналыг нь авчихна гэж бодож буй бололтой.
Н.Отгон
Sonin.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ