Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Том оврын тээврийн хэрэгсэлтэй хамт хөдөлгөөнд оролцогчдын МӨРДӨХ ёстой ДҮРЭМ


Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн болон том оврын ачааны машины жолоочийн дагаж мөрдөх замын хөдөлгөөний дүрэм журам, стандартыг өнгөрсөн шөнө болсон осолтой холбогдуулан, сэрэмжлүүлэх үүднээс нийтэлж байна. .    

Монгол Улсад болон олон улсад дагаж мөрддөг стандартаар Аюултай ачааг нийтийн хэрэгцээний замаар тээвэрлэхдээ:
 
  • Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл гэсэн таних тэмдэгтэй явах ёстой.
     
  • Иргэн, хуулийн этгээд нь аюултай ачааны тээвэрлэлтийг химийн хортой болон аюултай бодисын тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандартаар тавигдах нөхцөл шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
     
  • Авто тээврийн хэрэгслээр зарим төрлийн аюултай ачааг тээвэрлэх үед тухайн ачааны тээвэрлэлтийн нөхцөлд заасан бол ачаа илгээгч, хүлээн авагч талаас тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтныг томилон ажиллуулна гэж заасан байдаг ажээ. 
 
Олон улсын стандарт, дүрмээс...
Том оврын автомашинтай хамт замын хөдөлгөөнд оролцохдоо:
 
  • Аюултай ачаа тээвэрлэж яваа гэсэн тэмдэгтэй болон том оврын ачааны автомашины хажууд, урд эсвэл ард яваа тээврийн хэрэгслийн жолооч маш болгоомжтой явах ёстой,
     
  • Ачааны автомашинууд эргэхийн тулд өргөн эргэлдэж, нэмэлт эгнээ авах шаардлагатай байдаг тул ийм төрлийн автомашины хажууд болон ард байгаа үедээ ачааны машинд хангалттай зай өг,
     
  • Ямар ч тохиолдолд ачааны машинаас 3-4 машины зайтай явах хэрэгтэй гэж олон улсад замын хөдөлгөөнд оролцох стандартад заажээ,
     
  • Ачааны автомашин болон замын хашлага хоёрын хооронд зай байна гэж харан огтолж орж болохгүй.
     
  • Ачааны машин нь жижиг тээврийн хэрэгсэл шиг хурдаа сааруулж чадахгүй гэдгийг анхаарч, том тэрэгний суганд орж болохгүй.
     
  • Аюултай ачаа тээвэрлэж яваа том оврын автомашиныг эргэх үед нь давхар эргэж болохгүй.
     
  • Ачааны машины сохор бүс гэж бий. Суудлын тэрэгтэй харьцуулахад энэ бүс нь ачааны машины хувьд олон тул том тэрэгний дохиог маш сайн харж явах ёстой.
     
  • Ачааны машин нь 10 м дотор наалдсан машиныг харж чаддаггүй.
 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ