Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Засаг даргын захирамжаар 6 ажлын хэсэг сумдад ажиллаж байна



Дундговь аймгийн УЦУОШТ-өөс гаргасан мэдээгээр, 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Дундговь аймгийн нутгаар 7-15 удаагийн давтамжтай цас орж, өвөлжилтийн байдал хүндэрч байна.

Цасны дундаж зузаан Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын төвд 8-9 см зузаантай, Эрдэнэдалай, Адаацаг, Баянжаргалан, Гурвансайхан суманд 2-4 см, бусад нутгаар 5-7 см болж, 0.19-0.33 гр/см3 нягттай, нийт нутгаар цасан бүрхэвч 10 балл байна. Хөдөөгүүр цасны дундаж 4-13 см, хунгарын зузаан 11-70 см, нягт нь 0,18-0,39 г/см3 байгаа аж.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Дундговь аймгийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг суманд цасны нягт 0,30-0,39 г/см3 хүрч, төмөр буюу шилэн зудын, Өлзийт, Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Сайнцагаан, Хулд суманд цагаан зудын, Өндөршил, Гурвансайхан, Сайхан-Овоо, Луус суманд цагаанаар зудархуу нөхцөл бүрджээ.

Хөдөөгүүр мал бэлчээх боломжгүй, жижиг тэрэг, мотоциклоор явах аргагүй, хүйтэн, салхи ихтэй, цас орох бүрд хороо, бууц цасанд дарагдаж, бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцгүй болж байгааг малчид хэлж байна. 

Тус аймагт өвөлжилт хүндэрч байгаа тул аймгийн Засаг даргын захирамжаар 6 ажлын хэсэг гарч, энэ сарын 23-ны өдрөөс сумдад ажиллаж байна. Тус ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх, цаашид хэрхэн ажиллах арга замыг тодорхойлох зорилготой юм.

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвс, тэжээлийг сумдад хямдралтай үнээр өгч, долооц, цеопитийг үнэгүй олгож байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ