Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээнд 40 гаруй тамирчин оролцов



"Мөсөн сурын аймгийн аварга" шалгаруулах тэмцээнийг Дундговь аймагт 3 дахь жилдээ зохион байгуулж, оролцогчдын тоо нэмэгджээ. Тус тэмцээнд аймгийн мэргэн, спортын мастер Э.Энх -Амгалан  17 оноогоор тэргүүлж, “аймгийн хошой мэргэн” цол хүртсэн бол 2 дугаар байрт аймгийн бахлуур, спортын мастер М.Одмандах, 3 дугаар байрт аймгийн сэцэн Н.Эрдэнэбаатар шалгарчээ.  

Удаах байрыг 16 оноогоор харваач Н.Асдөл эзэлж, “аймгийн нягт харваач” цолны болзол хангасан бол 5 дугаар байрыг Монгол Улсын мөсөн сурын мэргэн Б.Эрдэнэцогт мөн 16 оноогоор эзэлсэн байна.
Сүүлийн 3 жилд мөсөн сурын харвааг Дундговь аймагт зохион байгуулж, энэхүү спортыг хөгжүүлж эхэлснээр тус аймгийн харваачид “Мөсөн сурын Улсын аварга” шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүлж, Улсын мэргэн Б.Эрдэнэцогт тус тэмцээнд түрүүлсэн амжилт гаргажээ.

2024 оны “Мөсөн сурын аймгийн аварга” шалгаруулах тэмцээнд 40 гаруй тамирчин оролцсоны дотор Улаанбаатар, Говь-Алтай зэрэг аймгаас харваачид ирж оролцон, хүрээгээ тэлж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Мөсөн сурын харваа нь мөстэй талбайд 45 метрээс харваж, хашаалсан цасан дундах байг харван “чих”-ийг цас давуулснаар оноог тооцдог онцлогтой спортын төрөл юм. Тус тэмцээнийг зохион байгуулснаар энэ жилийн “Мөсөн сурын Улсын аварга шалгаруулах" тэмцээнд оролцох багийг бүрдүүлэн, тамирчид бэлтгэлээ хийж эхэлсэн байна. 



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ