Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангайчууд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ



Монгол орныг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Т.Баттулга нар гарын үсэг зурлаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Архангай аймаг 100 мянган жуулчин хүлээн авах зорилт тавьж “Нэг жуулчин- Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амласан. Монгол орныг зорин ирэх жуулчид байгаль, түүх соёл болон нүүдэлчин мал аж ахуйг сонирхдог учир нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих нь зорилготойгоо БОАЖЯ-наас мэдээлэв.

Үүнээс өмнө Булган аймаг “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байсан юм. Ингэснээр аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг нутгийг иргэд хүртдэг байх, тогтвортой, урт хугацааны орлоготой байлгах нэг эх үүсвэр болох аж. Түүнчлэн өвлийн тэг зогсолтыг болиулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг дэмжих, салбарын эдийн засгийн эргэлтийг бий болгоно гэж үзэж байна. Уг хөтөлбөрийг малчдад тулгуурлаж хэрэгжүүлнэ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд манай улсад 640 гаруй мянган жуулчин ирсэн бөгөөд дийлэнх нь зуны улиралд зочилжээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ