Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Big Loyalty хөтөлбөрийн супер шагнал 1 өрөө байрны эзнийг тун удахгүй тодруулна


Голомт банк харилцагчдынхаа үнэнч хэрэглээг урамшуулах зорилгоор Big Loyalty хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, олон харилцагчдыг төрөл бүрийн купон, супер шагналуудаар урамшуулсаар байна. Хөтөлбөр энэ оныг дуустал хэрэгжих бөгөөд сүүлийн супер шагнал болох 
1 өрөө байрны эзнийг 2024.01.05-ны өдөр тодруулах болно.  

Харин 2023.12.31-ний өдрөөс өмнө амжиж оноогоо ашиглаагүй тохиолдолд таны цуглуулсан 100,000 оноо тутамд 1 урамшууллын эрх олгогдоно. Харилцагч та SocialPay болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар дамжуулан оноогоо шалгаж, урамшууллын эрхээ авах боломжтой.  

  • SocialPay аппликэйшнээр урамшууллын эрх авах заавартай танилцах бол ЭНД 
  • Loyalty.golomtbank.com вэбсайтаар урамшууллын эрх авах заавартай танилцах бол ЭНД дарна уу.  

Big Loyalty хөтөлбөрийн сүүлийн супер ялагчийг 2024.01.05-ны өдөр Ikon news, News.mn, Gogo.mn болон Голомт банкны үндсэн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах тул хөтөлбөрт хамрагдаж буй харилцагчид дээр дурдсан сувгуудын аль нэгийг сонгон шууд дамжуулалтаа хүлээн аваарай.  

Хөтөлбөрт оролцож буй нийт харилцагчдад амжилт хүсье! 

Та Big Loyalty хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлах боломжтой.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ