Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голомт банк 2023 оны "Монгол Улсын шилдэг банк"-аар тодорлоо


Ази, Номхон далайн бүсийн орнуудын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулан зарладаг Asiamoney сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, тогтвортой үйл ажиллагаа, дижитал шилжилт, шинэлэг хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, ногоон зээлийн төрөлжилт болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үнэлэн Голомт банкийг 2023 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар өргөмжиллөө. Тус сэтгүүлээс “Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбарынхан амаргүй цаг үеийг туулж байгаа хэдий ч Голомт банк нь нийт харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн цар хүрээнд хүргэн ажиллаж, тогтвортой, хүртээмжтэй байдлаа хадгалж чадсаныг энд онцлохыг хүслээ. Голомт банк бизнесийн бүхий л шатанд хүний эрхийн асуудлууд, жендэрийн эрх тэгш байдлыг хадгалан баримталж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн чиглэлд манлайлан ногоон зээлийн багцын хэмжээг өсгөн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Түүнчлэн Голомт банкны Нээлттэй банк стратеги, Монголын хамгийн анхны финтек үйлчилгээ болох SocialPay аппликэйшний 3.0 шинэ хувилбар зэрэг нь Монголын банк санхүүгийн салбарт жишиг тогтоон тэргүүлсээр байгаад тусгайлан баяр хүргэх нь зүйтэй.” хэмээн онцолсон юм.

 

Голомт банк цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажиллаж, бизнес эрхлэгчдийг чадавхжуулан шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ нийт харилцагчдадаа дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэж, банкны салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалан зогсолтгүй урагшлах болно. Asiamoney сэтгүүл нь 1989 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн хэвлэл мэдээллийн Euromoney группийн салбар юм. Эдийн засаг, банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг шинжлэн тоймлодог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 2017 оноос хойш Ази тивийн улс орнуудын банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулсаар ирсэн уламжлалтай.

Ололт амжилт бүрд хамтдаа байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ