Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тогтоолоос дорд үзэгдсэн хууль


УИХ бүрэн эрхийн хугацааныхаа отгон намрын чуулганыг хуралдуулж буй. Ирэх гуравдугаар сарын 15-нд эхлэх хаврын чуулган УИХ-ын сонгууль ойртсон үед болох учраас ёс төдий л чуулна. Улстөржилт хавтгайрсан тэр үед ингэх ч ёстой. Эс бөгөөс УИХ-аас сонгуульд зориулсан, популизмын шинжтэй шийдвэрүүд гарна. Тиймээс энэ намрын чуулган бол УИХ зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцэх сүүлчийн чуулган. УИХ-д яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн хууль, тогтоолын төсөл бий. Тухайлбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төсөл.
УИХ Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөлт оруулж амжаагүй учраас хуульд нь өөрчлөлт оруулж зургаан сарын өмнө өөрчлөхөөр болсон. Тухайн үед эрх баригчид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ онд багтаан өөрчилнө” гэж байлаа. Гэвч он гарахад 10 гаруйхан хоног дутуу энэ үед хууль батлах нь байтугай УИХ-д өргөн барьсан төсөл ч үгүй сууж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг төсөл боловсруулж түүнийгээ намын бүлэгтээ танилцуулсныг эс тооцвол урагшилсан зүйл алга.
Харин эрх баригчид энэ долоо хоногоос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслөө хэлэлцэхээр болов. Уг тогтоолын төслийг хоёрдугаар сарын 1-ний дотор батлах хуулийн зохицуулалттай ч УИХ энэ онд багтаан батлахаар болоод байна. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар байгуулахаар төлөвлөөд байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэдэн мандаттай байх вэ гэдгийг улс төрийн намууд өнөөдрөөс уулзаж, зөвшилцөнө. Амжвал энэ долоо хоногтоо багтаагаад намуудтайгаа зөвшилцөөд нэг талдаа гарна. Лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэдэг байр суурьтай байна" гэсэн юм. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас илүү УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төсөл гишүүдэд чухал. Тийм ч учраас орон нутгийн сонгуулийн хууль УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тогтоолд дарагдаж хоцорлоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ