Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Трамп: АНУ-ын түүхэн дэх хамгийн их авлигад идэгдсэн Ерөнхийлөгч бол Байден


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденыг байнга шүүмжилдгийн дээр түүнийг төрийн эрхэнд үлдээхгүйн тулд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно  гэж мэдэгдэж байлаа. Энэ удаад ч тэрбээр Байденыг шүүмжилж, хамгийн муу ерөнхийлөгч гэж мэдэгджээ. 
 
"Жо Байден бол АНУ-ын түүхэн дэх хамгийн чадваргүй, хамгийн муу, хамгийн ихээр авлигад идэгдсэн ерөнхийлөгч" хэмээн Трамп Айова мужид сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ. 
 
Трамп багтдаг Бүгд Найрамдах намынхан ч Байденыг авлигал авсанд буруутгадаг. Тиймдээ ч бүгд найрамдахчууд олонх болсон Төлөөлөгчдийн танхим Байденд импичмент зарлах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон юм.
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ