Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЦАГ АГААР: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна



Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.  

2023 оны 12 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -37...-42 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -31...-36 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор -10...-15 градус, говийн бүс нутгаар -15...-20 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
 

2023 оны 12 дугаар сарын 12-16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч нэмж чангарна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ