Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Цасан шуурганы үеэр сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ



Өнгөрсөн шөнө тус аймгийн ихэнх нутгаар цасан шуурга шуурч, нийт нутгаар 4-12 см цасан бүрхүүл тогтож, -23 градус хүйтэрч хоножээ. Энэ үеэр Асгат,Сүхбаатар, Дарьганга сумдаас ОБГ-т малдаа яваад сураггүй болсон гэх дуудлага мэдээлэл ирж, мэдээллийн дагуу тухайн сумдын ЗДТГ-аас эрлийн үйл ажиллагааг явуулж, иргэдийг эсэн мэнд олжээ.

Мөн аймгийн Цагдаагийн газарт Сүхбаатар суманд шатахуун тээврийн авто машин зам дээр унасан гэх мэдээлэл ирж, холбогдох арга хэмжээг авч ажиллан аюулгүй болгосон байна. Одоогоор тус аймгийн хэмжээнд замын нөхцөл байдал хэвийн үргэлжилж байна. харин халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор жолооч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦТ-аас анхаарууллаа.

Өнгөрсөн шөнө Дарьганга, Наран, Онгон сумдаас бусад нутгаар 0-4 мм цас орлоо. Өнөө өглөөний 08 цагийн ажиглалтын талбайн мэдээгээр нийлбэр тунадасны хэмжээгээр Түмэнцогт сум хамгийн их буюу 12 см, Уулбаян Баяндэлгэр сумд 9 см, Дарьганга сум хамгийн бага буюу 4 см цасан бүрхүүлтэй байна. салхи нийт нутгаар секундэд 3-10 метр, агаарын температур -23 градус хүрч хүйтэрч хонолоо гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ