Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол, Вьетнамын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо хөгжлийн төлөө олон жил тууштай зүтгэж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндтэй, хариуцлагатай албыг гурав дахь удаагаа улиран хашиж буй дарга Нгуен Фу Чонгод баяр хүргэж, амжилт хүсэв.
Хоёр орны үе үеийн удирдагчдын тавьсан харилцааны бат бэх үндэс суурь нь цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг давж, хөгжин бэхжиж ирснийг онцлоод Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлж буй төрийн айлчлалд Вьетнамын нам, төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрх баригч нам болон улс төрийн намууд хоорондын бүхий л түвшний хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Талууд ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсоныг сайшааж, цаашид хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаа нотлов. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ