Израилын шигшээ баг ЕВРО-2024 тэмцээний урьдчилсан шатанд Швейцар, Румыны багуудтай Унгарт тоглохоор болсон тухай Израилын хөл бөмбөгийн холбоо /IFA/ пүрэв гарагт мэдэгдлээ. Израил-ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед Европын хөл бөмбөгийн холбооаюулгүй байдлын үүднээс тус улсад тоглолт зохион байгуулахыг түдгэлзүүлсэн тул I хэсгийн хоёр тоглолт Израилаас гадна явагдахаар болжээ.
Хоёр тоглолт 11дүгээр сарын 15, 18-нд тус тус болох бөгөөд Израилын шигшээ баг 11дүгээр сарын 12-нд Косово, 21-нд Андорратай тоглох тул 10 хоногийн дотор дөрвөн тоглолт хийнэ гэсэн үг юм. Израилын шигшээ багийн өөрийн талбайд хийх байсан тоглолтуудыг Унгарын аль хот,цэнгэлдэх хүрээлэнд явуулах нь одоогоор хараахан тодорхой болоогүй байна гэж IFA-гийн мэдэгдэлд дурджээ.