Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлэх үү?!


Шүүхээс “....НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны аравдугаар сарын 25-ны өдөр товлон зарласан. Гэвч Т.Бадамжунай “...Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох” хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс “...Хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн. Шүүх тэдгээрээс гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг хянан хэлэлцэж, хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэн, Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ” гэж мэдээлэв.
Тухайлбал, Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Ш.Цэцэгмаа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр  “...Миний үйлчлүүлэгч харвалтын улмаас зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. 2023 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-ны хооронд УГТЭ-т, аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Гэсэн ч засал олохгүй байна. Тиймээс 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор бусдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өөрийнх нь зүгээс шүүх хуралд биечлэн  оролцох хүсэлтэй байгаа. Эмчлэгч нарын зүгээс  Т.Бадамжунайг сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн Т.Бадмжунайгийн өмгөөлөгч “...Үйлчлүүлэгчийн маань биеийн байдал нь  сайжирч, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүртэл хэргийг түдгэлзүүлэх боломжтой” гэсэн агуулга бүхий зүйлийг ярьсан. Өмгөөлөгч санаандгүй зүйл яриагүй бололтой. Т.Бадамжунайгийн бие сайжиртал хэргийг нь түдгэлзүүлэх асуудал тодорхой түвшинд яригдаад эхэлжээ. Хэрвээ Т.Бадамжунайгийн энэ “хүсэлт”-ийг хууль хяналтынхан хүлээн авч ёсоор болговол хэргийг шийдвэрлэх явц ямар ч байсан 2024 оны сонгууль өнгөртөл хойшлох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ