Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл далайн эрэг орчимд “Найрамдал-2” зуслан барих шийдвэрт Хөвсгөлчүүд талархаж байна



Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, нэр дэвшигчдийнхээ хамтаар Монгол орны хоймор нутаг болох Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнахын сацуу ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл тул МАН нэр дэвшигчдээ тодруулахдаа  ёс зүйтэй, эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, хувийн эрх ашгийг ард түмний, олон нийтийн эрх ашгаас доогуурт тавьж чаддаг, мэдлэг боловсролтой, туршлагатай байх ёстой гэсэн шалгуурыг тавьсан.  Эдгээр шалгуурыг МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигчид бүрэн дүүрэн хангасан тул дахин итгэл хүлээлгэн хоймор нутгийн зон олон та бүхэндээ илгээлээ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэлэхэд иргэд, сонгогчид уухайлан дэмжиж, нижигнэтэл алга ташиж байлаа.
МАН-аас УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарыг хоймор нутгийн зон олон хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүс тул  дэмжиж, багаар нь сонгоно гэлээ. Өнгөрсөн жилүүдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зорилгоор барьж эхлээд царцчихсан байсан 135 айлын орон сууцыг   ашиглалтад оруулсанд хөвсгөлчүүд талархаж байлаа. Мөн “Оюунлаг оюутан”, “Мөрөн хотдоо сайхан амьдарцгаая” зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, буйд ам сайтай байв.  Түүнчлэн шинээр автозам тавьж, гэрэлтүүлэг суурилуулж, хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлжээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн Мөрөн хоггүй хот болж чадсан хэмээн нутгийн иргэд, сонгогчид сэтгэл хангалуун ярьж байв.
МАН-ын 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дийлэнх зорилго, зорилтууд биеллээ олж, хөрсөнд бууж, иргэдэд хүрсэн гэдгийг иргэд, сонгогчид итгэл төгс хэлж байв. Дээр дурдсан томоохон ажлуудаас гадна аймаг төдийгүй улсын хэмжээнд бодит хөрөнгө оруулалт татсан, мөн ажлын байр олноор бий болгосон хамгийн том бүтээн байгуулалтаар хөвсгөлчүүд шинээр байгуулсан “Аялал жуулчлалын цогцолбор”-ыг нэрлэв. Энэхүү цогцолборыг Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөргийн 50:100 огтлолцлын цэгт гадаад, дотоодын аялагч, иргэдэд зориулан байгуулжээ.
Иргэд, сонгогчдын хэлж буйгаар олон улсын “Найрамдал-2” хүүхдийн зусланг Хөвсгөл далайн орчимд барьж байгуулахаар болсонд найман настай балчираас наян настай буурай хүртэл баярлаж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр хөвсгөлчүүд төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудад оруулж буй хамгийн том хувь нэмэр гэдгийг уулзалтад оролцогчид онцлон хэллээ.
МАН мөрийн хөтөлбөртөө  улс, нийслэлийн хэмжээнд мөн 21 аймаг, есөн дүүрэгт өрнүүлэх бүтээн байгуулалтаа нэр бүрчлэн тусгажээ. Тухайлбал, 2020-2024 онд Хөвсгөл аймагт “Соёмбо” цогцолборыг музей болгох, “Мөрөн” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгох, Ханх-Мондын боомтыг олон улсын статустай болгох, Хатгал тосгонд дулааны станц барьж, инженерийн шугам сүлжээнд орон сууц, зочид буудлыг холбож, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалын сүлжээ байгуулах зорилтыг дэвшүүлжээ.
Мөн орлогод нийцсэн, түрээсийн, ногоон зэрэг олон төрлийн инженерийн хангамжтай орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөж, гэр хорооллыг үе шаттайгаар инженерийн шугамд холбох, Могойн голын нүүрсийг түшиглэн дулааны болон усан цахилгаан станц,  шахмал түлшний үйлдвэр барихаар мөрийн хөтөлбөртөө тусгасанд хөвсгөлчүүд олзуурхаж байлаа.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ