Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шатахууны үнэ нэмэгдэж, хомсдолд орохгүй гэв



Зарим шатахуун импортлогч компаниудад АИ 92 байхгүй гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл шатахууны хомсдол үүссэн асуудал байхгүй юм байна.  Нөөц тасалдал үүсээгүй. Төвийн болон ачаалал ихтэй салбарт түгээлтээс шалтгаалж бензин эрт дуусах тохиолдол гарч байгаа гэв. 
Өнөөдрийн байдлаар бүх клонк АИ-92 хэвийн олгож байна. АМГТГ-аас өгсөн мэдээллээр “Долоо хоног тутамд шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэдэг. АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа. Тухайн өдрийн түгээлтээс шалтгаалж клонкын нөөц эрт дуусах асуудал бол үүсч байгааг үгүйсгэхгүй.
Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар дугаар сарын 3-ны байдлаар нийт 131,221 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 4,579 тонн, АИ-92 автобензин 39,922 тонн, АИ-95 автобензин 2,648 тонн, дизель түлш 81,195 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 27 хоног, АИ-92 автобензин 32 хоног, АИ-95 автобензин 20 хоног, Дизель түлш 32 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Ачааллаас шалтгаалж 1-2 хоног шатахуун удаашралтай ирж болно. Түүнээс нөөцийн үлдэгдлийн хувьд асуудалгүй, хэвийн байгаа. Манайд нийт 60 аж ахуй нэгж нөөцийн мэдээлэл ирүүлдэг. Үүнээс 40 гаруй нь шатахууны нөөц бүрдүүлэх бүртгэлтэй. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс нөөц хомсдсон гэх мэдээлэл огт ирээгүй" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ