Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуулийн салбарыг байгуулна


ОХУ-ын Красноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуулийн салбарыг Өвөрхангай аймагт байгуулах талаар яриа хэлэлцээрийг хийж байна. Энэ хүрээнд тус сургуулийн Стратеги хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Озерова Мариа Георгиевна, Элсэлтийн комиссын дарга Алексей Владимирович нараймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, санал солилцлоо. “ОХУ-д хөдөө аж ахуйн чиглэлийн 52 сургууль байдгаасКрасноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургууль нь 11-т эрэмбэлэгддэг ба хөдөө аж ахуйн 30 гаруй мэргэжлээс гадна хууль, эдийн засгийн чиглэлээр аспирантур хүртэлх мэргэжилтэн бэлддэг, 300-аад багш, 10 мянга гаруй оюутантай, тэдгээрийн дотор зургаан монгол оюутан бий” хэмээн М.Г.Озерова хэлэв.

Өвөрхангай аймагт салбар сургуулийг байгуулахын тулд багшлах боловсон хүчин, байр, анги танхим, техник тоног төхөөрөмж, сурагчдын хүртээмж зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Энэ ньКрасноярскхот, Өвөрхангай аймгийн хооронд төдийгүй хоёр улсын хэмжээнд яригдах томоохон ажил гэдгийг уулзалтаар онцоллоо.

Тиймээс эхний ээлжинд агро анги болон орос хэлний төв байгуулах, мөн 2+2хөтөлбөр буюу оюутнууд хоёр жил аймагтаа суралцаад сүүлийн хоёр жилийгКрасноярскийн хөдөө аж ахуйн улсын их сургуульд суралцан мэргэжлийн дипломоо хамгаалах нь зөв хэмээн үзсэн юм.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг сурган мэргэжил дээшлүүлэх боломж нээлттэй, үүний тулд хэлний зохих мэдлэгтэй байх нь чухал болохыг хэлж байлаа. Уулзалтын дараа аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцажсанал солилцов. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ