Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хийх ажилгүй хүмүүс л нам байгуулдаг бололтой


Цөөн хүн амтай ч 30 орчим улс төрийн намтай Монгол Улсад ахиад ч нам нэмэх сураг чих дэлсэж байна. Цүнхэндээ тамганаас өөр өмчгүй, хаа нэг хэвлэлийн хурал дээр хамтардаг “дурны хонгио”-нуудаас өөр дэмжигч гишүүдгүй нам манайд олон бий. Манайд бол дүрэм журам, үзэл баримтлал маягийн зүйл боловсруулаад 801 хүний гарын үсэг цуглуулахад л нам байгуулчихна, нэг их асуудалгүй.
Нам байгуулах болсон шалтгаан нь өөрөө олон үндэслэлтэй. Юуны өмнө 200 мянган гишүүнтэй гэгдэх МАН, АН-д элсэн орох гэхээр тэдэнд гишүүний батлахаас өөр зүйл үл олдоно. Хоёр том акул намын бага, дунд, өндөр дээд албан тушаалын оочёр дугаар хүлээнэ гэвэл баргийн нөхрийн нас гүйцэхгүй. 
Энэ оочёрыг асар их хэмжээний мөнгөөр л нэг дайрч болно. Тэгэхээр таргийн таван ямаатай нөхөр энэ оочёрт бүртгүүлэхийн ч хэрэггүй. Үнэн хэрэгтээ нэг тэрбум дотор эргэлдэх бизнестэй нөхөр байгаад ч нэмэргүй. Асар их мөнгө хэрэгтэй. Ийм учрыг мэдэж шантарсан бага, дунд бизнестэй нөхдүүд өөрсдөө нам байгуулаад азаа үзэхээр шийддэг нь нэг шалтгаан. Мэдээжийн хэрэг үүнээс гадна тухайн нөхрийн улстөржих сонирхол давамгайлж байж шалтгаан үүснэ. Ингээд жижиг, дунд бизнестэй улстөржих донтой нөхөр маань нам байгуулаад энд тэнд гологдсон доктор нэртэй ажилгүй нөхөр, акул намуудад гомдсон буурал улстөрчдийг уриад оффис түрээслээд гарч өгнө.
Байн байн эрх баригч намыг шүүмжлэн хэвлэлийн хурал зарлаад, сонин телевизэд төлбөртэй ярилцлага өгөөд, магадгүй сонин сэтгүүл гаргаад явж өгнө. Тэгээд өөрийгөө “..тэр намын дарга..” зарлуулаад явахаар ихээхэн сонирхолтой санагдана. Гэтэл аль нэг сөрөг хүчний намын дарга дуудаж, байр сууриа хамгаалуулахаар “Намайг тоож байна, би алж өгч байна” гэж бодно. Сонгуулиар аль нэг том хүчний босс дуудаад манайхыг дэмжээд сонгуульд оролцчих гээд сүрхий албан ёсны гэрээ байгуулаад хэвлэл мэдээллээр цацуулчихаар өнөөх нөхөр маань тэнгэрт гараад л суучихна. Ийн явсаар эцэст нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдрал ч үгүй нөхөр болон хувирч байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИНскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ