Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

”Ган тэмээн жин” Өвөр Монголын умард нээлтэд жигүүр ургуулна

Тал нутгийн "Алтан торгоны зам"-ыг нээв
Зургаадугаар сарын эхээр дарга Ши Жиньпин Өвөр Монголд хийсэн дөрөв дэх айлчлалынхаа үеэр зааварчлахдаа: "Бүс ба зам", "Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, нээлтийн түвшинг дээшлүүлэн, Хятадын хойд зүгт нээлттэй байх чухал гүүрийг байгуулж, дотоодын болон олон улсын хос эргэлтийг холбоход илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэж зааварчилсан байдаг. "Бүс ба зам" санаачилгыг дурдсаны 10 жилийн хугацаанд Өвөр Монгол бизнесийн орчноо өөдрөгөөр хөгжүүлж, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутаг, Хөхмөрний гурвалжин хойг, Гуандүн-Хонгконг-Макаогийн бүс болон зүүн хойдын гурван мужтай харилцаа холбоогоо бэхжүүлж, "Бүс ба зам" дагуух орнуудтай хоёр талын шууд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэн, дотоодын болон олон улсын зах зээл, нөөц баялгийн уялдаа холбоог тасралтгүй сайжруулсаар байна. Өвөр Монгол ба "Бүс ба зам" дагуух улс орнуудын анд нөхдийн тойрог өргөжин тэлсээр байгаа бөгөөд бүх талын нээлтийн үр нөлөө тодорсоор байна.
Манжуур, Эрээн хотын хувьд 2013 он ер бусын жил байв. Тухайн жилд энэ хоёр хот Хятад-Европын галт тэрэгний анхны аяллыг эхлүүлсэн байдаг. 10 жилийн турш Хятад-Европын галт тэрэг Манжуур төмөр замын боомтоор нэвтэрсэн нийт тоо 20 мянгаас давж, Эрээн хот төмөр замын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний нийт тоо 12500-аас давжээ.
Эрээнхот боомт бол Хятад, Монголын хамгийн том эх газрын боомт бөгөөд "Бүс ба зам", "Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридор"-ын чухалбоомт юм. 2013 оны 09-р сарын 03-ны өдөр Эрээнхот боомтын "Чэндү-Европ Express" галт тэрэг Эрээнхот боомтоор нэвтрэн гарсан нь Эрээн хотын Хятад-Европын галт тэрэгний аялалыг эхлүүлжээ.
2014 оноос хойш Эрээнхот боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний үйл ажиллагаа аажмаар нэмэгдсээр байна. Төмөр замын шугамын тоо эхэндээ 2 байсан бол одоогийн байдлаар 43 болон нэмэгдэж, дотоодод Хэнан, Сычуань, Фүжянь, Жянсү зэрэг 22 мужийн 50 гаруй хотыг хамруулж, хилийн чанадад Герман, Нидерландаас Хельсинки, Волсино, Москва, Улаанбаатар зэрэг 9 улсын 40 гаруй бүс нутаг, боомтууд болон өргөжсөн байна.
Өнөөдөр Хятад-Европын галт тэргээр явж байгаа бараа нь жимс, хүнсний ногоо, өдөр тутмын хэрэгцээт зүйлс төдийгүй нарны эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан авто машин зэрэг тээврийн хэрэгслүүд байдаг. Бүрэн ачаатай чингэлэг тулам их үнэ цэнтэй бүтээгдэхүүн ачигдан явж, буцаж ирэхдээ ч ачаа дүүрэн ирдэг байна. Хэмжээний нэмэгдлээс чанарын сайжралттай болсон Хятад-Европын галт тэрэг нь Өвөр Монгол болон "Бүс ба зам" дагуух орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны "алтан торгоны зам"-ыг буй болгожээ.
Зам харилцааны төвүүд "найз нөхдийн хүрээ"-г өргөжүүлсээр байна
Хятад-Европын галт тэрэгний үйл ажиллагаа хэвийн болсноор хөгжлийг хөтөлж, татах чадвар нь нэмэгдсээр байна. Сүүлийн хоёр жилд Өвөр Монголын олон аймаг хотууд хөгжлийн боломжуудыг ашиглаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Зам тээврийн төвүүдийг тасралтгүй барьж, бодлогын ашгийг тасралтгүй ашигласнаар Өвөр Монгол болон "Бүс ба зам" дагуух улс орнууд хоорондын хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөн, зам дагуух орнуудаас хөрөнгө оруулагчид улам олон болж, Өвөр Монгол руу анхаарлаа хандуулж байна.
2016 онд Хятад-Европын анхны "Улаанцав" нэрэмжит Хятад-Европын галт тэрэг аялал эхлүүлснээс хойш энэ оны 05-р сарын эцсийн байдлаар нийт 648 галт тэрэг аялж, дэлхийн 7 улс орны 15 хотод хүрч байна. Хөгжлийн явцад "Улаанцав-Алматы", "Улаанцав-Минск", "Улаанцав-Вьентьян", "Улаанцав-Москва" зэрэг чиглэлийн галт тэрэг дараалсан байдлаар нээгдэж, "Улаанцав” Хятад-Европын галт тэрэг нь Улаанцав хотын гэрэлтсэн нэрийн хуудас болсон байна.
Улаанцав хот нь Хятадын Хойд, Зүүн хойд, Баруун хойд бүс нутгийн эдийн засгийг холбосон тээврийн төв бөгөөд Хятадаас Монгол, Орос, Зүүн Европын орнууд руу нэвтрэх чухал ач холбогдолтой зам шугам юм. Улаанцав хот тээвэр, байршлын давуу талуудад түшиглэн, Хятад-Европын галт тэрэгний цорын ганц төв хот болсон. Улаанцавын Долоодугаар сум олон улсын логистикийн аж үйлдвэрийн парк нь Өвөр Монголын "Импортын худалдааг дэмжих, инновацийн үзүүлэлтийн үндэсний бүс" хэмээн батлагдсан цорын ганц парк болсон юм.

Өвөр Монгол Ази-Европын олон улсын логистикийн компаний дэд ерөнхий захирал Лян Жин:
-Улаанцав нэрэмжит Хятад-Европын галт тэрэг нээгдсэн нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, Улаанцав дахь логистик, хил дамнасан цахим худалдааны бизнесийг хөгжүүлэхэд түлхэц болж, эргэн тойрны бизнесийн экспортод чиглэсэн хөгжлийг цаашид дэмжиж, бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлтэй холбогдох тавцан болж, "Хятадад үйлдвэрлэгдсэн", "Хятадад бүтээгдсэн" бүтээгдэхүүнийг эндээс дэлхий дахинд хурдтай хүргэж байна гэж ярьлаа.
2023 оны 01-р сарын 24-нд ӨМӨЗО-ны наран цэцгийн үр ачсан 55 чингэлэгтэй галт тэрэг Улаанцавын Долоодугаар сум олон улсын логистикийн аж үйлдвэрийн паркаас хөдөлсөн нь энэ оны анхны Хятад-Европын галт тэрэг бөгөөд ОХУ-ын Екатеринбург хотыг зорьсон байна. Туулай жилд Хятад-Европын анхны галт тэрэг "Улаанцав-Екатеринбург" нээгдсэнээр Хятадын цагаан сарын үеэр Хятад-Европын ачаа тээврийн "байнга нэвтэрхий байх" амжилтад хүрэх суурийг тавив.
05-р сарын 25-ны өдөр 54 контейнер ачсан Эрээн хот-Улаанбаатарын өргөн царигтай "Эрээн нэрэмжит" анхныгалт тэрэг улсын хаалгаар гарч, Монгол Улсын Улаанбаатар хот руу хөдөлсөн нь Хятад-Монголын хооронд анх удаа өргөн царигтай контейнерын галт тэрэг болж байна.
Хөххот нь Хятадын "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад гүнзгий нэгдэж, гадаад нээлтийг өндөр түвшинд нээхийн тулд 2021 оны 12-р сард "Хөххот" нэрэмжит Хятад-Европын галт тэргийг амжилттай эхлүүлсэн. 2022 оны 04-р сарын 06-нд Хятад-Европын анхны "Улаанхад" нэрэмжит галт тэрэг Улаанхадаас мордож, Манжуур боомтоор дамжин ОХУ-ын нийслэл Москва хот руу аялжээ. 2022 оны 01-р сарын 12-нд Анхны "Урадын хойд хошуу" нэрэмжит Хятад-Европын галт тэрэг аяллаа эхлүүлж, ОХУ-ын Санкт-Петербург хотыг зорьсон байна.
Хятад-Европын галт тэрэг нь Өвөр Монголын аж үйлдвэрийн агломерацийг эрчимжүүлж, логистикийн үйлчилгээний орчныг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг хөтлөх, Өвөр Монголыг хөгжлийн шинэ загварт бүрэн нэгдэхэд нь тусалж байна.

Өвөр Монголын умардад нээлттэй байх шинэ жигүүр ургуулжээ
Боомт нь гадаад нээлтийн хаалга бөгөөд иргэдийн харилцаа, эдийн засаг, худалдааны солилцооны гүүр юм. Өнөөгийн Өвөр Монголд Хятад-Европын галт тэрэгний хөгжил, "Бүс ба зам" дагуух орнуудтай дотно харилцаатай байх нь боомтуудын хөгжилтэй салшгүй холбоотой. Хятад-Европын галт тэрэгний хөгжлийг дэмжих улс орны түрлэгт Өвөр Монгол "хоёр халхавч", "хоёр суурин", "нэг гүүрэн гарц" стратегийн тойронд байршлын давуу талаа ашиглан, Хятад-Европын галт тэргээр "анхны элч" болгож, умардад нээлттэй гүүрэн гарцын байгуулалтаа эрчимжүүлсээр байна.
"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад давуу талаа харилцан нөхөн сэргээх, хамтдаа хожсон хамтын ажиллагаа, нийтлэг хөгжилд хүрэхийн тулд тоо томшгүй үлгэр жишээ олон бий. "Бүс ба зам" санаачилгыг дурдсаны 10 жилийн дагуу үндэсний стратегийн удирдлага дор Өвөр Монгол  аж ахуйн нэгжүүд дэлхийн бүх улс орны нийтлэг хөгжил, цэцэглэлтийн ерөнхий хэв загварт нээлттэй байдлаар нэгдэж, тасралтгүй хүчин чармайлт гарган нээлттэй шинэ аянаа эхлүүлж байна.
Өвөр Монгол Жязэ модны аж үйлдвэрийн компани нь импортолсон модоо Хятад-Европын галт тэргээр дамжуулан Улаанцавын Долоодугаар сум татвараас чөлөөлөх логистикийн төвд авчран, дараа нь Улаанцавын гэр ахуйн тавилгын аж үйлдвэрийн парк руу зөөж, зах зээл рүү гоёмсог гэрийн тавилга бүтээн зах дээр нийлүүлдэг. Тус компани нь 2017 онд Улаанцав хотод хөрөнгө оруулалт хийж, олон улсын худалдаа, модон бүтээгдэхүүний судалгаа болон хөгжүүлэлт, үйлдвэрлэл, боловсруулалт, бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний нэгтгэсэн компани юм.

Тус компаний дэд ерөнхий захирал Бао Чэньян:
- "Бүс ба зам"-аар бизнес хөгжлийн чиглэл болгон авч, Улаанцавын газар зүйн байршлын давуу тал дээр тулгуурлан, Хятад-Европын галт тэргээр дамжуулж Оросоос дүнз, ялтас зэрэг түүхий материалыг импортолж байдаг. Бие даасан бүтээгдэхүүний судалгаа болон хөгжүүлэлт, үйлдвэрлэл, боловсруулалт, гэрийн тавилга, аж үйлдвэрийн парк дахь холбогдох байгууллагуудад зориулсан үйлчилгээг дэмжих замаар Улаанцавын гэрийн тавилгын салбарын хөгжлийг идэвхтэй дэмжсээр байна гэсэн байна.
Өвөр Монгол Бөюань Шинэ хэлбэрийн нүүрс угаах компани нь 2020 онд байгуулагдан, гол төлөв нүүрс угаах, боловсруулах, худалдах, хадгалах, түгээх зэрэг үйлчилгээ явуулдаг байна. Тус компаний Ерөнхий албаны менежер Шы Чюньли:
-Цэхээ, Ганцмод, Мандал боомтуудын импортын нүүрсний бизнест түшиглэн, Улаанцав хотын өвөрмөц байршил, тээврийн давуу талыг ашиглан Улаанцавын нэгдсэн логистикийн аж үйлдвэрийн паркад нүүрсний нөөц, хангамжийн логистикийн парк барьж, нүүрс болон түүний цэвэршүүлэлтээс гарсан бүтээгдэхүүний дахин ашиглалтыг буй болгон ажиллаж байна гэж хэллээ.
Хятад-Европын галт тэрэг нь Өвөр Монголд 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тоо томшгүй олон "Ган тэмээн жин" алс холын газрууд руу давхиж, Өвөр Монголын умардад нээлттэй байх шинэ жигүүрийг ургуулж, улс орноо өндөр түвшинд нээттэй байх, худалдааны эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байна.
Зохиогч:
Н.АЛТАН-УУЛ, Б.ХУРЦ, Э.ТЭРГҮҮН
Найруулагч:
Б.ХУРЦ
Эх сурвалж:
solongo
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ