Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүний аминд хүрэх шахсан Л.Чинбатын охин Ч.Номин Л.Оюун-Эрдэнийн танхимын эрх сайд учраас цагдаагийнхан айв уу

 
Соёлын сайд Ч.Номингийн аав, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат мотоцикльтой иргэнийг машинаар дайрч унаган морьтой гурван иргэнийг хөөж буй бичлэг уржигдар (2023.06.15) цахим ертөнцөөр түгсэн. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүкт “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” гэсэн тайлбарыг тэр даруйд хийсэн. Энэ явдлын маргааш “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат ОХУ руу явсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарав. Хамгийн сонирхолтой нь Сэлэнгэ аймгийн цагдаагийнхан “Дорнод аймгийн Баян-Улаан сумаас 320 орчим адууг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд тууж ирсэн улсын харцага Ө.Даваабаатарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Утсаа унтраасан, оргон зайлсан байж болзошгүй учраас эрэн сурвалжилж байгаа” гэх мэдээллийг өгчээ. Харин Ө.Даваабаатар “Би оргон зайлаагүй. Гэрчийн мэдүүлэг өгөхөөр явж байна” хэмээн zarig.mn сайтын сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлэв. “Тунгалаг Тамир” кинонд Цахиур Төмөрийн хэлдэгчлэн хэдэн адсаганаас болж хүний аминд хүрэх шахсан Л.Чинбат бусдыг “Малын хулгайч нар” гэж доромжилж, гүтгэсэн нь ч тэр даруй ил боллоо. Тодруулбал, иргэн Ө.Мөнхбат zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Адууных нь ард би мотоцикльтой зогсож байсан. Манай залуус адууных нь хоёр талаар бөөгнөрүүлэх маягтай байж байлаа. Гэтэл ЛАНД-200 машин сигналдаж, хар хурдаараа давхиж ирээд миний мотоциклийн урд талыг мөргөсөн. Намайг мотоциклиосоо үсрээд буухад “Та нар хүний хөрөнгөнд хүрдэг хэн юм бэ” гэж хашгираад мотоциклийн хоёр дугуйн дээр дараад зогссон. Хэрэв би үсэрч амжаагүй бол тэр хүний машины дугуйнд дайруулах байлаа” гэсэн юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Хуулинд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөхийг хориглосон зүйл, заалт байдаг. Л.Чинбатыг саатуулаагүй” гэлээ. “Гоё” хариулт уу!? Гэгээн цагаан өдөр хэдэн адуунаас болж нэг бус хүний аминд хүрэх шахсан Л.Чинбатыг цагдаагийнхан “өршөөж”, адууг нь хаа холоос тууж ирсэн залууг “Утсаа унтраасан” хэмээн шалтаглаж эрэн сурвалжилж байгаа гэв шүү. Хэрэв Л.Чинбат “Гацуурт” ХХК-ийн захирал биш, хэдэн адсагыг хүний аминаас дээр тавьдаг олигархи биш, компанийнхаа ажилчдын цалинг төмсөөр тавьдаг гэх эзэн биш, Соёлын сайд Ч.Номингийн аав бүр ч биш, жирийн иргэн байсан бол цагдаагийнхан аль хэдийнэ гавлаад шоронд хорьчих байлаа. Гэвч Сэлэнгэ аймгийн цагдаагийнхан Л.Оюун-Эрдэнийн танхимын эрх сайд Ч.Номингийн ааваас айж, сэтгүүлчийн асуултаас бултаж ядан зогсоно. Адууных нь ойр зогсож байсан залуусыг олон нийтийн сүлжээгээр “Малын хулгайч” гэж гүтгэн доромжилж, үнэтэй машинаараа дайрч алах шахсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат аймаар юм аа. МАН-ын том дарга нарыг Тэрэлжид тухлуулж, ямар ч маапаантай үйлдлээс мэнд аврагдаж чаддаг Ч.Номин сайдын аав гэхээр тэр бүх айхтар. Нэг ийм дуу бий. “Айлын хүүхдүүд дандаа л лаг байсан Айлын хүүхдүүд тэмцээн, уралдаанд тэргүүн байртай байсан” гэж... Яг үүн шиг эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй айлын аавыг Монголын цагдаа яаж ч чаддаггүй аж. Дабл стандарт гэж үүнийг хэлнэ. Хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй атал сайд Ч.Номингийн аав Л.Чинбат бүр илүү эрх мэдэлтэй нь үүгээр дахин харагдав. Түүний өр, зээлтэй холбоотой асуудал өмнө нь хэвлэлүүдэд гарч байсан ч тэгсхийгээд нам дарсан нь худлаа биш. Охин нь Соёлын сайд болсон, өөрөө олигархи хэвээр үлдсэн. Ийм л юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим дахь “Айлын хүүхэд” болох Ч.Номин аатай бяртай, харин аав нь Монголын хуулийн дээр заларсан нь дээрх явдлаас харагдана. Угтаа “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбат бусдыг гүтгэн доромжилж, амь нас, эрүүл мэндэд нь халдсан нь тэрхүү бичлэгээр ил болсон шүү дээ.
                                                                                                                                                 Д.Гал 
http://www.analiz.mn/postview/58500
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ