Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо энэ сарыг дуусахаас өмнө авахгүй бол улсын орлого болгоно


Давхардсан тоогоор 41 000  иргэний 2022 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна. Үүнтэй холбоотойгоор Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө баталгаажуулахыг санууллаа. Түүнчлэн ebarimt.mn-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах шаардлагатай аж. Харин буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах боломжтой. 
Энэ сар дуусахаас өмнө мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өнгөрсөн оны НӨАТ-ын  урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхаарууллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ