Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ИНЕГ-ын статусыг тохируулагч агентлаг байх нь оновчтой хэмээн үзэв


Эдийн засгийн байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан байна.
Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн агаарын тээврийн цар хүрээ өргөжиж, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт шаардлага илүү боловсронгуй болж, салбарын хөгжлийг дэмжих, үр ашигтай, өрсөлдөх чадвартай иргэний нисэхийг өргөжүүлэхэд чиглэсэн оновчтой, үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийн хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн аж.
Энэ удаагийн өргөн барьсан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 51 зүйлтэй. Төсөлд иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж болгосон иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлэн тусгажээ. Түүнчлэн шинжлэн шалгах, судалгаа дүгнэлт хийх эрх бүхий байгууллагын статусыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас санал болгосон “Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хууль”-д нийцүүлэн төслийг боловсруулсан байна.
Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрхийг олон улсын эрх зүйн зохицуулалтын практик туршлагад тулгуурлан эрхийг төвлөрүүлж, үүргийг хавтгайруулсан тогтолцоог өөрчлөх зорилгоор шийдвэр гаргах эрх бүхий субъект болох “Дарга”-ын эрх, үүргийг хамтад нь тодорхой тусгаж өгчээ.
Иргэний нисэхийн мэргэжлийн хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг (ИНЕГ)-ын бүтэц, үйл ажиллагаанаас эдийн засгийн зохицуулалт, аж ахуйн үйл ажиллагааг салгаж, эдийн засгийн зохицуулалтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн яаманд, бизнесийн үйл ажиллагааг компанийн хэлбэрт шилжүүлэх, ИНЕГ-ын статусыг тохируулагч агентлаг байх нь оновчтой хэмээн үзжээ. Өрсөлдөх чадвар бүхий агаарын тээврийг хөгжүүлэх, зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг шинээр тусгасан байна. Одоогийн хуульд зөвхөн одоо тээвэрлэгчийн эзэмшилд байгаа агаарын хөлгийг зохицуулж байгааг өмчийн олон хэлбэрийн агаарын хөлгийг үйл ажиллагааг зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа гэдгийг салбарын сайд онцолжээ.
Өмчийн олон хэлбэрт ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд нисэх буудлуудын зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний нэгдмэл байдлыг хангасан үйлчилгээний үйл ажиллагаа, төр, төрийн зохицуулалтыг төсөлд шинээр тусгажээ. Монгол Улсын агаарын зайд агаарын навигацын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд үзүүлэхээр тусгасан. Мөн одоо агаарын тээврийн үйл ажиллагааны төрлийг тогтоож, ерөнхий зориулалтын нисэхийн зохицуулалтыг тодорхойлсон зэрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, зохицуулалт, үйл ажиллагааны цар хүрээ харилцааг хуулийн төсөлд тодорхой тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан байна.
Төслийг баталснаар манай улсын иргэний нисэхийн үйл ажиллагааны аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй байдал нэмэгдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирч, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн нэмэгдэх, салбарын бүтэц, зохион байгуулалт, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо оновчтой, боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ. Ингээд тус байнгын хорооны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ