Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид-19”-ийн шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү


Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ)-ын албан тушаалтнууд цар тахал, вакцинжуулалтыг далимдуулан хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт холбогджээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Эл гурван хэргийн нэгт нь дээрх аймгийн ЭМГ-ын албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан юм байна. Бидний авсан мэдээллээр Сүхбаатар аймгийн ЭМГ- ын удирдах албан тушаалтнууд 2021 оны 1-6 дугаар сард Эрүүл мэндийн төвийнхөө эмч, сувилагч нараар “Ковид”-ын халдвар илрүүлэх PCR шинжилгээг төлбөртэй хийлгэсэн аж. Нэг хүнээс12 500-80 700 төгрөгийн төлбөр авсан нь хууль, журам зөрчсөн үйлдэл агаад уг шинжилгээг гүйцэтгэсэн эмч, сувилагч нар мөнгийг нь бэлнээр аваад зогсохгүй иргэдэд баримт олгоогүй гэнэ. ЭМГ-ын удирдах албан тушаалтнууд эмч сувилагч нарт шинжилгээний төлбөрийн таван хувийг буцаан олгосон хэмээн орон нутгийн эх сурвалжууд хэлж байгаа юм. Түүнчлэн Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагынхан ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник” вакциныг татан авч нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр 50-иад хүнд хийж, төлбөрийг нь бэлнээр авсан үйлдэлд холбогдоод буй аж. 
Г.Равжаа
https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/43484
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ