Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын хэмжээнд 21.9 сая төл бойжиж байна


Улаанбаатар /МОНЦАМЭ/.
 Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 29-ний байдлаар төллөх 29.2 сая толгой малын 77.1 хувь буюу 21.9 сая нь төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 52,1 хувь, бог малын нийт хээлтэгчийн 78.8 хувь нь төллөжээ.
Мал төллөлтөөр Баян-Өлгий аймаг 97.3 хувь, Ховд аймаг 93 хувь байгаа нь хамгийн их хувьтай байгаа бол Өмнөговь аймаг  44.4 хувь байна.  Улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, бойжилт 97 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.  Үүнээс: 67.4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг байна. 
Гэрэл зургийг Т.Чимгээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ