Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэн: 500 мянган төгрөгөөр сар амьдраад үз дээ, Жавхлан сайд аа!


УИХ, Засгийн газрын гишүүд ҮХНӨ-ийн асуудал дээр иргэд, сонгогчдын саналыг авахаар тойрогтоо ажиллаж байна. Энэ үеэр иргэд амьдрахад хүнд байгааг хэлж, УИХ, Засгийн газрын гишүүдэд хатуутхан үг ихээр дайж байна. 
Тухайлбал, Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нар тойргийнхоо сонгогчидтой уулзах үеэр нэгэн иргэний хэлсэн үг  ихээхэн анхаарал татаж байна. 
Дархан-Уул аймгийн иргэн:
-Би дөрвөн хоног мах идээгүй явж байна. Толгой цувдайхнаар хооллоод явж байна. Миний тэтгэвэр хаанаа ч хүрдэггүй. Өмсөх, хувцаслах бол бүр цаашаа. Би хоолоо дийлэхгүй байна, Жавхлан сайд аа! Та янз бүрийн бүтээн байгуулалт хийхээрээ мөнгө гаргаад ирдэг. Бидний тэтгэвэр нэмэх болохоор мөнгө байхгүй гэдэг. Энэ ямар учиртай юм бэ? Та 500 мянган төгрөгөөр сар амьдраад үз дээ!
Би 20 000 төгрөгөөр үнэндээ мах авч дийлэхгүй байна. Чадахгүй байна, үнэнээ хэлье. Бидний сонгосон гишүүд ирсэн учир би үнэнээ хэлж байна. Би улсад 38 жил улсад нийгмийн даатгал төлсөн. Тэр хэрээр тэтгэврийг минь нэмээд өгөөч гэж байгаа юм. 
2-рт, Үндсэн хуулийн талаар хэдэн үг хэлье. ҮХНӨ оруулаад 76-г дахиад нэмэх юм гэнэ.  Би эсэргүүцэж байна! 76 хүн 40 их наядыг хулгай хийж байгаа юм чинь 152 хүн 80 их наядыг хулгайлах юм уу? Бид гуйлгачин болох юм уу? 
Хэрэв 152 болгоё гэдэг санал авах гэж байгаа бол жагсаалтаар орж ирэх 76 гишүүнийг дархан эрхгүй оруулж ирэх хэрэгтэй!
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ