Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймгийн эмчийг нутгийн иргэд нь нийлж зодсон хэрэг гарчээ


Дундговь аймгийн эмчийг нутгийн иргэд нь нийлж зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн эмнэлэгт ажиллахаар Улаанбаатар хотоос ирсэн гэр бүлийн хүмүүсийг нутгийн иргэд нь гадуурхан, биед нь халдсан байна. Эхнэр нь эмч, нөхөр нь лаборант бөгөөд өнгөрсөн шөнө нөхрийг нь нутгийн хүмүүс дуудаж, машиндаа оруулаад зодсон. Тус эмнэлэгт шилжин очсон эмч, эмнэлгийн ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж, хүч хэрэглэж буй анхны тохиолдол ч энэ биш юм байна. Ийм дарамт, ялгаварлал өмнө удаа дараа үүсэж, энэ талаар эмнэлгийн удирдлагадаа хэлэхэд “учраа олоод ажилла” гэдгээс өөр шийдэлгүй байжээ. Уг нь тухайн залуу гэр бүл орон нутагт ажиллаж, Засгийн газраас зарласан дэмжлэгт хамрагдахаар хичээсэн боловч ийнхүү байнгын дарамтыг үл тэвчин, Улаанбаатар руу буцахаар болоод байгаа юм байна.
Цахиур.мн
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ