Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ Мексиктэй залгаа хил рүү цэрэг илгээнэ



Цагаачдын урсгал нэмэгдэх төлөвтэй байгаатай холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа 1500 цэргийн алба хаагчийг Мексиктэй залгаа хилийн бүс рүү шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байна.  Цэргүүд хууль сахиулах байгууллагууд болон хилийн албаныханд цагаачдыг тээвэрлэх, мансууруулах бодис хайх зэргээр дэмжлэг үзүүлнэ. “CBS” сувгаар мэдээлснээр, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өмнө нь дэмжлэг хүссэн байна.
 
Коронавирусний цар тахлын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтыг цуцалсны дараа тус улсад ирэх цагаачдын тоо нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байна гэж тус суваг мэдээлжээ. Одоогийн байдлаар Мексиктэй залгаа АНУ-ын хилийн бүсэд Үндэсний гвардын 2500 орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын албанынханд дэмжлэг үзүүлж байгаа аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ