Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээллийг сонсоно



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны түвшинд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов батлагдан гарсан байна.

Үүний дотор цаг үеийн шинжтэй зарим мэдээллийг сонсохоор оруулж ирсэн аж. Үүнд, Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээллийг сонсохоор тогтсон байна. Түүнчлэн Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 2-ны өдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд салбарын хүний нөөцийн бодлогын талаар танилцуулга хийх юм. 
 
Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд хандаж “Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх” талаар тавьсан асуултын хариуг сонсоно. Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчны шинэчлэл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаарх танилцуулга орж ирсэн байна.

Хууль тогтоомжуудын хувьд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ