Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

11 настай хүүхэд мориноос унаж нас баржээ


Баруун-Урт /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд энэ сарын 23-нд болсон хурдан морины морины давхилын дараа 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан байна.
Энэ бол уяач нарын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүссэн харамсалтай хэрэг. Уяачид унаач хүүхдэдээ заавал хамгаалах хувцсыг ирж бүрнээр нь тэр дундаа хамгаалах малгайг заавал өмсгөх үүрэгтэй. Хэдхэн хоногийн дараа хорио тавигдаж хурдан морины сунгаа, уралдаанууд ар араасаа хөвөрнө. Тиймээс та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцсыг нь заавал өмсүүлж байх шаардлагатай. Мөн эцэг эхчүүд ч хүүхдийнхээ төлөө тухайн уяачид шаардлага тавьдаг байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Тус хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. 
https://montsame.mn/mn/read/317531
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ