Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“ГОЛОМТ БАНК” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа


“Голомт банк” ХК-ийнТөлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2-р сарын 15-ны өдрийн 00/07 тогтоолоор хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.
 
Тус шийдвэрийн дагуу Голомт банкны 2022 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн 40.4 хувьд буюунийт 40,432,865,300 төгрөгийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 50 төгрөгөөр тооцож “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршууллаа.
 
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2023 оны 4-р сарын 04-нд буюу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.
 
Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанид хандаж, ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
 
Сайн сайхан ирээдүйнхээ төлөө Голомт банканд хөрөнгө оруулсан нийт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа.
 
Нээлттэй банк – Голомт банк
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ