Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ши Жиньпин Гуанжөү мужид 4 өдөр ажиллав


БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 10-ны өдрөөс 13-ны өдөр хүртэл Гуандүн мужийн Жаньжян, Маомин, Гуанжөү зэрэг газруудад дараалан очиж, бизнес, боомт, хөдөө орон нутагтай танилцсан байна.
10-ны өдөр Жаньжян хотод 1986 оны гуравдугаар сард боловсруулсан дэвшилтэт технологийг хөгжүүлэх тухай Үндэсний төлөвлөгөөнд багтсан усан үржлийн өмнөд бааз, Мажан бүсийн Хүгуан суурины Мангр ойн бүс, Шюйвэнь гарам, Гуандүнгийн усны нөөцийг үр дүнтэй ашиглах төсөлтэй танилцжээ. Мөн далайн загас агнуурын орон нутгийн хөгжил, Мангр ойг хамгаалах, тээврийн дэд бүтцийг сайжруулах, Гуандүн, Хайнанийн хөгжлийг дэмжих, усны нөөцийг оновчтой хуваарилах талаар саналаа хэлсэн байна.
Мангр ой бол халуун орны болон субтропикийн далайн эргийн завсрын бүсэд оршдог өвөрмөц модлог ургамлын бүлэг бөгөөд үүнийг "далайн ой", "далайн хамгаалагч" гэж нэрлэж иржээ. Гуандун мужийн Жаньжяны Мангр ойн үндэсний хамгаалалтын нөөц газар 20 мянган га талбайтай. Энэ нь Хятад улсдаа хамгийн том талбайтай Мангр ойн  нөөц газар юм.  
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жаньжян хотод ажиллах үеэр, Шюй Вэнь боомтод очиж, тухайн нутгийн засаг захиргаа, зам харилцааны дэд бүтцийн холболтыг нэмэгдүүлж, Гуандүн, Хайнанийн уялдаатай хөгжлийг ахиулж байгаатай танилцав. Шюй Вэнь боомт нь Жаньжян хотын Шюй Вэнь сяний Наньшань тосгонд байдаг. Тус боомт Чюн Жөүгийн тэнгисийн хоолойн гол замын эх газарт буй чухал цэг, зорчигч, ачаа тээврийн хөлөг онгоцны ачаа шилжүүлэх тусгай терминал бүхий дэлхийн хамгийн том гарам, мөн Гуандүн мужийн “Арван тавдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний барилга байгуулалтын гол төсөл юм. Энэ төсөлд 2.1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, 56 га талбай бүхий гармын усан бүс, зорчигч бууж суух, ачаа тээврийг шилжүүлэн ачих 10 мянган тонн зэрэглэлийн 16 зогсоол, мөн ийм зэрэглэлийн тусгай зориулалттай 1 зогсоол байгуулжээ. Тус гарам жилд давхардсан тоогоор 3.2 сая автомашин, 17.3 сая жуулчин хүлээн авах, илгээх хүчин чадалтай юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 11-ний өдөр Гуандүн мужийн Маоминий Гаожөү хотын Гэньзи суурины Байчяо тосгоны личи модны хүрээлэн, лонган, личи жимсний хоршоололд очиж, тухайн нутгийнхан личи зэрэг өвөрмөц таримлын аж ахуйг хөгжүүлэн, хөдөө орон нутгийн хөгжлийг урагш ахиулж байгаатай танилцсан байна.
Дэлхийн "Бэрчгэр луугийн нүд" жимсний 20 хувь нь Маомин хотынх гэдэг. Хятадын жимсний хот гэгддэг Маомин жилдээ 4 сая тонн жимс хураадаг. 
Ши Жиньпин дарга Өмнөд байлдааны тойрогт ажиллахдаа онцлохдоо, ХКН-ын ХХ их хурлын үзэл санаа, шинэ эриний цэрэг армиа хүчирхэгжүүлэх намын үзэл баримтлал, шинэ эриний цэргийн стратегийн үндсэн чиглэлийг тууштай баримталж, цэргийн сорилтыг гүнзгийрүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг түргэтгэж, цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийн түвшнийг бүх талаар дээшлүүлж, нам болон ард иргэдийн хүлээлгэсэн үүргүүдийг бүрэн биелүүлэх ёстой гэв.
10:00 цагийн үеэр Ши Жиньпин дарга Өмнөд байлдааны тойргийн тэнгисийн цэргийн байгууллагад ажиллав. Тэрээр халуун алга ташилтын дунд тэнгисийн цэргийн төлөөлөлтэй уулзаж, дурсгалын зураг татуулав. Дараа нь Өмнөд байлдааны тойргийн тэнгисийн цэргийн бүтээн байгуулалтыг харуулсан бичлэг үзэж, холбогдох ажлын тайланг сонсож, ажилд нь өндөр үнэлгээ өгөв.
12-ны өдөр Ши Жиньпин дарга Гуандүн мужийн Гуанжөү хотын LG дэлгэцийн  үйлдвэрлэлийн бааз, GAC  цахилгаан автомашины үйлдвэрт зочилсон байна. Тухайн орон нутгийнхан гадна талдаа өндөр түвшинд нээлттэй байх, аж үйлдвэрийн чансаатай хөгжил, компаниудын технологийн шинэчлэлийг дэмжих, өөрийн брэнд бий болгоход анхаарч буйтай  танилцжээ. Мөн энэ үеэр Ши Жиньпин дарга Гуанжөү хотын GAC цахилгаан автомашины үйлдвэрт зочилж, судлаач, бизнес эрхлэгч, ажилчид, гаднын хөрөнгө оруулалттай компанийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь барууны модернизацаас үндсэн ялгаатай. Барууны орчин үеийн шинэчлэл бусдаа дээрэлхэх аргаар зорилгодоо хүрдэг. Бид ийм замаар явахгүй.  Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын  онцлогт  нийцсэн,  өөрийн зорилго, стратеги төлөвлөгөөтэй,  алхам алхмаар урагшлах хөгжил юм” гэжээ.
13-ны өдөр Ши Жиньпин дарга Гуандүн мужийн намын хороо болон мужийн засаг даргын ажлын тайланг сонсож, Гуандүн дахь янз бүрийн ажилд гаргасан амжилтуудыг сайшаав.
Ши Жиньпин хэлэхдээ “Гуандүн-Хонконг-Макао Их булангийн бүс нь улс орны хөгжлийн шинэ загварт стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гуандүн муж нь намын Төв хорооны шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг ухамсартайгаар хэрэгжүүлж, Гуандүн-Хонконг-Макао Их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нээх агуу боломж болгон авч, том өгүүллийг анхааралтай ажиглаж, тэргүүн зэргийн ач холбогдол өгч, Жүжан мөрний гурвалжин хойгоор гол байр болгосон. Энэ томоохон арга хэмжээг сайн хийхэд бүх мужийн хүчин чармайлтыг дайчилсан байна. Ингэснээр Гуандүн-Хонконг-Макао Их булангийн бүс нь хөгжлийн шинэ загварын стратегийн бүрэн бүтэн байдал, өндөр чанартай хөгжлийн үзүүлэлтийн газар, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн тэргүүлэх байр суурь болох юм” гэжээ.
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Синьхуанет
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ