Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханы "Оюуны-Ирээдүй" сургуульд нулимс асгаруулагч цацсан сурагчдад шүүхээс 100 мянгаар торгох шийтгэл оногдуулжээ


Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт үл мэдэх хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн ноцтой үйл явдал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болсон билээ. 
ВИДЕО:

Тухайн үед "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 142 сурагч, 16 багш, ажилтан хийнд хордож, эмнэлгийн анхны тусламж авсан талаар албаныхан мэдээлж байсан. Мөн цагдаагийн байгууллагаас "Дархан-Уул аймаг, Дархан сум "сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С, эмэгтэй Э нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон" гэдгийг тодотгож байсан юм. 
Тэгвэл сургуулийн орчинд нулимс асгаруулагч цацсан сурагчдад шүүхээс торгуулийн шийтгэл ногдуулсан байна.
Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн эрх бүхий албан тушаалтнаас “Оюуны-Ирээдүй” сургуулийн А байранд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу газ цацсан асуудалд Зөрчлийн тухай хуулийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5-т зааснаар зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.
Улмаар холбогдогч Г, Э, С нарт шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай санал гаргаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүхээс мөн өдөр хянан хэлэлцээд холбогдогч Г, Э нарт Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хууль бусаар зэвсэг эзэмших гэсэн зүйл ангиар тус бүр 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл, холбогдогч С-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5-д зааснаар Олон нийтийн газарт, эсхүл орон байранд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хэмээн 100 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

https://isee.mn/n/49035
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ