АНУ-ын Харлем Преп ахлах сургуулийн дунд ангийн математикийн гоц авьяастан, 16 настай Алексис Ловераз “ТикТок” дээр алгебр, геометр, химийн талаарх зөвлөмж хичээлүүдийг хуваалцсанаар "ТикТок багш" хочтой болжээ.
Цар тахлын үед Алексис олон сурагчдад ихээхэн тус хүргэж байгаа бөгөөд төвөгтэй сэдвүүдийг хялбархан заах төрөлхийн авьяастай тэрээр хүмүүсийн хайрыг татсаар байна. Түүний цахим сургуулийн сурагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн, одоогийн байдлаар 600 мянга гаруй хүн түүний сургалтад бүртгүүлжээ.
Алексис коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө бичлэгүүдээ хийж байсан ч хөл хорионы үеэр түүний хичээлүүд их хэмжээний анхаарал татаж эхэлжээ. Шинэ сэдвүүдтэй тулгарч, өмнөх мэдлэгээ сэргээх гэж хичээсэн багшгүй болсон сурагч нар түүнийг бичлэгүүдийг үзэн хичээлээ хийдэг болсон аж.
Шинэ видео хийх хүсэл эрмэлзэл нь түүний мэдлэг чадвараас ирдэг хэмээн Алексис “CBS2” сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр "Би мэддэг зүйлсээ бусадтай хуваалцахыг хүсдэг" гэлээ. Мөн тэрээр өөрийнх нь бичлэгүүд дэлхий даяар тархаж байгааг тэмдэглэн "Миний хичээлүүд АНУ, Канад, Австрали, Филиппин, Сингапур зэрэг газруудад хүрсэн" гэв.
О.Тэргэл
Эх сурвалж: Interesting Engineering