Дөрөвдүгээр сарын 1, 2-нд орсон цаснаар Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин техниктэй ажилласан байна. Замын нуух, мөсжилт үүссэн газруудыг цэвэрлэх ажил одоо ч үргэлжилж байгаа аж.
Мөн зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 266 тонн бодис, 250 тонн давс цацсан гэнэ. Гэхдээ чанарын шаардлага хангахгүй давс цацсан гэдгээ хотын менежер хүлээн зөвшөөрлөө. Тэрээр чанаргүй давсыг буцааж, оронд нь сайн чанарын давс авсан гэсэн юм.