

Тэрээр Нива буюу LADA 4х4 бартаат замын машиныг дарс тээвэрлэх зорилгоор худалдан авчээ. Ральф Шумахерын хувьд зодог тайлсныхаа дараа “Schumacher Wines” нэртэй дарсны үйлдвэрлэл эрхлэх болсон юм.

Формула-1-ийн экс нисгэгч Орос машиныг Герман дахь албан ёсны борлуулагчаас нь 12,590 еврогоор худалдан авсан юм байна. Хуучнаар зөвлөлтийн ВАЗ-2121 гэж нэрлэгдэж байсан Lada 4х4 автомашин нь боломжийн үнэ болон эдэлгээ, явдлаараа Европт нэр хүндтэй машинуудын тоонд багтдаг байна.
Эх сурвалж: zogii.mn