Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

”Бүс ба зам”-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана


Боаогийн Азийн чуулга уулзалтын 2023 оны хурлын "Бүс ба зам"-ын хөгжлийн боломжуудыг хуваалцах салбар уулзалт 03-р сарын 28-ны өдрийн үдээс хойш болж, "Бүс ба зам" санаачилга 10 жилийн турш зам дагуух улс орнуудад ногдол ашиг, хөгжлийн  боломжийг олгож буй талаар оролцогчид ярилцжээ.
2022 оны эцэс гэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд "Бүс ба зам" дагуух орнууд дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсэд нийт 57 тэрбум 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт 421 мянган ажлын байр бий болгосон байна. Бодит хөрөнгө оруулалт нь зам дагуух улс орнуудад үр ашиг авчирсан.
Пакистаны Төлөвлөлт, хөгжил, тусгай төслийн сайд Ахсан Икбал “Бидэнд үйлдвэржилт, шинэ технологид санхүүжилтийн шаардлага их байна. Тухайлбал, 2013 онд манай улсын цахилгаан эрчим хүчний байгууламж маш хомс, өдөрт 12-16 цаг л цахилгаанаар хангадаг байсан. Эрчим хүчний хямралд хүн бүр санаа зовж байсан. Тэр үед бидний найдах цорын ганц хөрөнгө оруулалт бол БНХАУ-ын “Бүс ба зам” төсөл байсан” гэв.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд "Бүс ба зам"-ын дэд бүтцийн холболт хурдтай хөгжсөн. Хятад-Европын төмөр зам нь Ази-Европыг холбосон хуурай замын тээврийн шинэ сувгийг нээж, олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, жигд байдлыг хангахад хүчтэй дэмжлэг үзүүлжээ. Зам дагуух орнууд Хятад-Европын төмөр замд нэгдэх дэд сүлжээ эрчимжиж, тухай бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болжээ.
"Астана" олон улсын санхүүгийн төвийн ерөнхийлөгч Рейнат Бекотурлов “Сүүлийн үеийн мэдээллээр Казахстаны төв шугамаар 1.5 сая тонн бараа тээвэрлэсэн. Хамгийн гол нь уг шугам бий болсноор Казахстаны экспортын хэмжээ 6 дахин нэмэгдсэн, дэд бүтцийн холболт зөвхөн ачаа тээвэр биш бизнесийн олон салбарт боломж бүрдүүлж өгсөн” гэв.
Одоогийн байдлаар Хятад улс АСЕАН-ы 10 орон, Чили, Шинэ Зеланд зэрэг 18 оронтой "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зураад байна. “Бүс ба зам” дагуух орнууд цаашид “Цар хүрээгээ тэлж, чансаагаа сайжруулан, үр ашгаа нэмэгдүүлэх”-д анхаарлаа хандуулж, “Бүс ба зам”-г хамтран байгуулах орнууд хоорондоо чөлөөт худалдааны хамтын ажиллагааг бий болгон, дэлхийн хэмжээний өндөр стандарттай чөлөөт худалдааны бүсийн сүлжээг тасралтгүй өргөжүүлэх хэрэгтэй хэмээн хуралд оролцогчид үзжээ.
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
www.cri.cn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ