Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Урьдчилсан ТААМАГ: Өмнөговьд АН, МАН-ын нэр дэвшигчдийн дунд ширүүн “тулаан” болно



Тэр нь л баттай гарчих болов уу гэж хэлэхэд хамгийн хэцүү тойрог бол Өмнөговь. Энд МАН-аас Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар нэр дэвшиж байгаа. Харин АН-аас Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар нэр дэвшиж байгаа юм.  Энэ дөрвөн хүний дунд л ширүүн “тулаан” болно. “Та бидний эвсэл”ээс А.Сүхбаатар, Д.Эрдэнэ, “Шинэ эвсэл”-ээс Д.Баттүвшин, Өмнөговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгаль орчны салбарын дарга Ц.Бээжин нар “хүч үзнэ”. Харин Зөв хүн электорат эвслээс А.Ганбаатар, Сахигтун Үндсэн хуулийн эвсэлээс ЭДамдинсүрэн, Г.Пүрэвдэмбэрэл, ЗОН-аас А.Гантулга гэдэг хүмүүс өрсөлдөхөөр байна. Жижиг, нам эвслийн хүмүүст тийм ч их найдлага байхгүй. Гэнэтийн зүйл л болчихгүй бол.  Гол өрсөлдөөн том хоёр намын нэр дэвшигчдийн дунд өрнөх нь ойлгомжтой.
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр энэ дөрөв дундаас сонгогдох магадлалаараа арай илүү байх магадлалтай. Учир нь өнгөрсөн хугацаанд Өмнөговьд өрсөлдөхөөр бэлтгэж, тойргоо нэлээд “усалсан”. Усалгаа нь газар нутгаа бүрэн бүтэн үлдээх тэмцэл байсан. Иргэд хэн хамгийн сүүлд юу хийсэн бэ гэдгийг л сайн санадаг. Тэгээд ч Өмнөговь аймгийн иргэд уул уурхайтай ширүүн тэмцэл өрнүүлж, эсэргүүцэж байгаа. Тэр дундаа Тост, Тосон бумбатай холбоотой олон лицензийг цуцлуулах тэмцэл нь түүнийг Өмнөговь аймгийн иргэд дунд нэлээд нэр хүндтэй болгож өгсөн. 2019 оны наймдугаар сарын 14-ний  өдөр Засгийн газар хуралдахдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан. Тодруулбал, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болсон юм.  Ийм шийдвэр Засгийн газраас гарахад, Х.Мандахбаярын тэмцэл тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж үздэг. Тиймээс нөгөө гурваасаа үл ялигхан илүү гарч магадгүй юм. Ерөнхийдөө Өмнөговь аймгийн баруун талын сумдад нэр хүнд нь нэлээд өссөн сурагтай.
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд уул уурхайтай холбогдсон хүн. 2012 оны сонгуулиар ялалт байгуулж байсан сайхан түүх түүнд бий бий. Гэхдээ 2016 оны сонгуулиар ялагдсан.  Үндсэндээ дүнгээ тавиулсан гэсэн үг.  Энэ удаад дахиад оролдоод үзэхээр шийдсэн бололтой. Энэ хүн мөнгөтэйгийн хувьд мөнгөтэй. Гэхдээ одоо цаг өөр болсон. Мөнгөөр бороо оруулаад ч ард иргэд сонгохгүй гэсэн хүндээ саналаа өгөхгүй. Тэр дундаа Өмнөговь аймгийн иргэд уул уухайн эсрэг идэвхтэй тэмцэж байгаа цаг үед энэ чиглэлд хар муу бүхэнд нэр холбогдсон хүмүүс дэмжлэг авахад хэцүү.  Тэр утгаараа Д.Бат-Эрдэнэ нөгөө гурваасаа жаахан сугарч мэднэ.
Өмнөх, одоо байгаа хоёр Засаг даргын хувьд, нэр хүндээрээ муу, сайнсаад байх юмгүй дээ. Гэхдээ Өмнөговийнхон одоогийн Засаг дарга Н.Наранбаатарыг ойлгомжтой гарах болов уу гэсэн таамагтай байгаа аж. Ерөнхийдөө аймаг, орон нутагтаа нэлээд нэр хүндтэй байгаа юм билээ. Аймагтаа дөрвөн жил засагласан хүн ухаж болох нүх сүвээ ухаад, “хөл”-өө сайн бэлтгэсэн биз.  Тиймээс  ялах магадлал нь өндөрт тооцогдож байгаа.  Б.Бадраагийн хувьд Өмнөговь аймгийн баруун талын сумдад нэлээд нэр хүндтэй гэгддэг хүн юм билээ. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар баруун талдаа Н.Амарзаяад ялагдсаныг нь бодохоор “хүрэл зүрх ч хайлна”.  Өмнө нь хэний ч танихгүй, МАН-аас “хаяж” өгсөн хүнд ялагдчихсан нэгнийг энэ удаад МАН-ын хүчтэй өрсөлдөгчийг дийлээд гараад ирнэ гэвэл тун хэцүү л байна. Гэвч огт гарахгүй гэж хэлж боломгүй. Түүнд боломж байгаа нь ойлгомжтой. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ