Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНХАУ-ын иргэн Wu XIA буюу Туяа, хамтран амьдрагч Цогтбаатартай нийлэн “Андын илч” уурхайг тэрбум төгрөгийн өрөнд оруулаад зугтжээ


Сүхбаатар аймагт байх “Андын илч” компанийг анх байгуулах үед БНХАУ-ын “Жин Жөү Бао Хуй” ХХК хөрөнгө оруулалт хийж, нийт хувьцааны 51 хувь, Монголын талыг төлөөлж Хилийн цэргийн ерөнхий газрын харьяа 119-р цэргийн анги 49 хувийг эзэмшиж эхэлсэн. Монгол улсын Компанийн хуулийн дагуу нийт хувьцааны 51 хувийг эзэмшиж буй Жин Жөү Бао Хуй компани нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, ерөнхий захиралаа томилон уурхайн ажил эхэлсэн байна. Гэвч тус нүүрсний уурхай нь баялагийн эзэд болох Сүхбаатар аймгийн иргэд болон сум, орон нутагт ямарч хамааралгүй төдийгүй, Орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэхгүй үйл ажиллагаагаа явуулсаар байжээ.
Иймд 2015 онд Сүхбаатар аймгийн тухайн үеийн удирлагын зүгээс тус уурхайг орон нутагт нь шилжүүлэн өгөх хүсэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гаргасанаар тус хүсэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүлээн авч хэлэлцээд “Орон нутагт шилжүүлэх асуудлыг дэмжих тухай” 2018 оны 04 сарын 12 өдрийн А-1/1094 тоот шийдвэр гаргажээ.
Мөн Монгол улсыг төлөөлж “Андын илч” компанийн 49 хувийг эзэмшиж буй Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн цэргийн 119-р ангийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 103 тоот шийдвэрээр “Андын илч” компанийн 49 хувийг Сүхбаатар аймгийн өмчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх шийдвэрүүдийг үндэслэж Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018  оны 09 сарын 10 өдрийн “Өмч шилжүүлэн авах тухай” 40 дүгээр тогтоол гарч, “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Хилийн цэргийн 119 дүгээр ангиас  Сүхбаатар аймгийн өмч болгон шилжүүлж авчээ.
Ийнхүү удаан хугацаанд аймгийн удирдлагууд хөөцөлдсөний үр дүнд “Андын илч” компани Сүхбаатар аймгийнхаа өмчид шилжиж ирсэн байна.  Тус компанийн 51 хувийг БНХАУ- ын Жин Жоу Бай Хуй ХХК эзэмшдэгийн хувьд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэгийг дээр дурдсан. Харин Монгол улсын тал буюу Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 49 хувийг эзэмшдэгийн хувьд  Компанийн тухай хуулийн дагуу 2017 онд анх Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ийнхүү уурхайн ажил цэгцэрч үйл ажиллаагаа хэвийн явагдаж байтал Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, хөрөнгө оруулагч, 51 хувь эзэмшигч компанийн Ерөнхий захирал ШИН ВЭН ДОНГ /Shen Wendong/ нь Монгол улсад өөрийгөө  төлөөлж, суурин ажиллуулахаар БНХАУ иргэн Вү ШИА /Wu XIA/ буюу Туяаг бүрэн итгэмжилж, Гүйцэтгэх захиралаар томилжээ. Мөн ТУЗ гишүүний БНХАУ-ыг төлөөлөх бүрэлдэхүүнд оруулах саналаа ирүүлжээ. Тус итгэмжлэлд дурдахдаа “БНХАУ-ын хөрөнгө оруулагч буюу Ерөнхий захирал ШИН ВЭН ДОНГ нь /Shen Wendong/ Монгол улсын хилээр орж ирсэний дараа тус итгэмжлэл нь өөрөө хүчингүй болно” гэж заасан байна.
Вү Шиа нь БНХАУ-ын талыг төлөөлж Андын илч компанийн Гүйцэтгэх захиралаар ажиллахаар итгэмжилсэнийг үндэслэж ТУЗ-ын  бүх гишүүдийн хурлыг 2021 оны 08 дугаар сарын 21 өдөр зарлан хуралдуулжээ. Тус хуралд ТУЗ гишүүд 100 хувь оролцсон бөгөөд 6 гишүүн биеэр, цахим хэлбэрээр  БНХАУ иргэн SHEN WENDONG, МЭНГ ФАНШИНГ, Сун Хэ Шиан нар оролцож ТУЗ-ийн даргаар Ж.Цээсүрэн, Гүйцэтгэх захиралаар БНХАУ иргэн Вү Шиа /WU XIA/ буюу Туяаг томилсон байдаг.
Үүний дараа Гүйцэтгэх захиралаар томилогдсон БНХАУ иргэн /WU XIA / Вү Шиа нь “Андын илч” компанийн үйл ажиллагааг өдөр тутамд хариуцан ажиллах уурхайн захиралаар О.Энхбаяр гэгчийг томилжээ. Энэ цагаас эхлэн тус уурхайд өрнөөд буй маргааны эхлэл тавигдсан байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулагч талаас “Андын илч” компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор 30 гаруй сая юань буюу Монгол төгрөгөөр 15 гаруй тэрбум төгрөгийг Вү ШИА-гийн хувийн дансанд хийсэн банкны баримт байдаг.  Түүгээр ч үл барам Вү ШИА болон түүний нөхөр Цогтбаатар нар нь өөрийн нэр дээр “ХУН ЮН ФАН ДИ ЧАН” ХХК гэх нүүрс экспортлох, ачаа тээвэрлэх эрх бүхий компанийг байгуулж, дээрх мөнгө болон хяналтын талбайн мөнгийг хууль бусаар зарцуулсан байх магадлалтай байна.
Вү ШИА нь гүйцэтгэх захиралаар ажилласан 1.3 жилийн хугацаандаа, өөрийн нөхөр болох Архангай аймгийн харьяат Цогтбаатар гэгчийг уурхайн дотоод үйл ажиллагаанд оролцуулж, давхар О.Энхбаяртай хамсан хуйвалдаж, “Андын илч” компанийг татварын 300.000.000 сая төгрөг, Нийгмийн даатгалын 80.000.000 сая төгрөг, хөрс хуулалт, бусад зардалд 600.000.000 сая төгрөг, нийт нэг тэрбум орчим төгрөгийн бодит өрөнд оруулж, компанийн харилцах дансыг хаалгаж, Сүхбаатар аймагт огт хөрөнгө оруулалт хийгээгүй байна.
БНХАУ иргэн Вү Шиа буюу Туяа, Цогтбаатар, Энхбаяр нар нь Монгол хятадын хамтарсан “Андын илч” компанид анхнаасаа залилан хийх санаатай ирсэн байж болзошгүйг дээрх баримтууд харуулж байна.
Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Вү ШИА нь компанийг өрөнд оруулсан, хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар захиран зарцуулсан, итгэмжлэл нь дуусгавар болсон  нөхцөл байдлаас болж 51 хувийн хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч, ЖИНЖӨҮ БАО ХУЙ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03 өдрийн 38 тоот шийдвэрээр Вү ШИА буюу Туяа, О.Энхбаяр нарыг Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүнээс нь чөлөөлжээ. Энэ тухай албан бичигээ “Андын илч” компанийн ТУЗ-ын удирдлагад ирүүлсэн байна. Мөн Вү Шиаг чөлөөлсөн учир түүний оронд “Андын илч” компанийн Гүйцэтгэх захиралаар Жан Чуан  /ZHANG QUAN/ болон ТУЗ-ийн гишүүнээр ажиллах Э.Лутбаяр нарыг  томилсон тухай шийдвэрээ ирүүлжээ.
2022 оны 10 дугаар сарын 10 өдөр ТУЗ-ийн 7 гишүүн биеэр, хөрөнгө оруулагч Мэнг Фаншинг, Сун Хэ Шиан нар онлайнаар хуралдаж, ТУЗ-ийн гишүүний бүрэлдэхүүнээс БНХАУ иргэн WU XIA буюу Туяа болон О.Энхбаяр нарыг чөлөөлж, гүйцэтгэх захиралаар БНХАУ иргэн ЖАН ЧУАН-ыг /ZHANG QUAN/ албан ёсоор томилж, ажил хүлээлцэх үйл явцыг эхлүүлсэн байна.
Гэвч тус шийдвэр гармагц WU XIA буюу Туяа нь  шинээр томилогдсон гүйцэтгэх захиралдаа “Андын Илч” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тамга, санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгөлгүй, зориудаар нуун дарагдуулж, зайлсхийн зугтжээ.
Тэрээр одоо БНХАУ-д байгаа бөгөөд зохион байгуулалттай ташаа мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан хууль зөрчисөн үйлдэлээ Архангай аймгийн харьяат нөхөр болох Цогтбаатар, уурхайн захиралаар томилж ажиллуулсан О.Энхбаяр нараар дамжуулан хийсээр байна.
Түүний компанийн санхүүгийн баримт, гэрчилгээ, тамга авч зугтсан бусармаг, онц ноцтой хэргийг шалгуулахаар 49 хувь эзэмшигч Монгол улсын тал буюу Сүхбаатар аймгийн ИТХ-аас харьяалалын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлээд байгаа юм.

https://tsahiur.mn/n/s/13953
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ