Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн банк нэг их наяд 183.3 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ


Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.
Ингэхдээ 827.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байгаа аж.
 

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн байна. 
 

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 790.5 тэрбум төгрөгийн, 70.5% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ