Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймагт хууль зөрчин метаны хий олборлож байсан "Петровис ресурс" компани нэрээ өөрчилж, "Тахь ресурс" болгон, дахин ухахаар ажиллаж эхэлжээ


Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Төгрөг хайрханы хормойд хууль бусаар метаны хий олборлох лиценз авсан "Петровис ресурс" компанийг үйл ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн. Гэвч тус компани нэрээ "Тахь ресурс" болгон өөрчилж, Дундговь аймгийн ИТХ-ын хуралдаан дээр танилцуулга хийхээр оруулж иржээ. Гэвч үүнийг нутгийн иргэд, малчид эсэргүүцэн жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлж байна. 
"Петровис ресурс" компани өнгөрсөн 11-р сард хууль зөрчин үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ч нутгийн иргэд эсэргүүцэн, үйл ажиллагааг нь зогсоож байсан удаатай.  Өөрөөр хэлбэл, тус компани байгаль орчны үнэлгээг хийлгэхдээ иргэдийн гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсний дээр, ус ашиглах дүгнэлтийг мөн хууль бусаар гаргуулсан байдаг. Тиймээс нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүхээс мөн шийдвэр гарч, үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн юм.
Гэвч ийнхүү дахин хууль зөрчиж, нэрээ өөрчлөн улмаар аймгийн ИТХ-д нөлөөлж, шийдвэр гаргуулахаар ажиллаж эхэлжээ. Харин нэрээ өөрчилж, зүсээ хувилган хууль бусаар олборлолтоо явуулахаар зэхэж буй компанийн талнилцуулгыг Дундговь аймгийн ИТХ ч хэлэлцэх асуудалдаа оруулсан нь тус компани аймгийн ИТХ-ыг нөлөөнд автауулж, шийдвэр гаргалтад нөлөөлж байна уу гэх хардлыгаг төрүүлээд байна. 

https://tsahiur.mn/n/s/13833
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ