Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орхон аймагт “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг зохион байгуулна


Казах түмний наурыз буюу нарны баярыг угтан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг  хөгжүүлэх зорилгоор “Бүргэдийн  баяр-2023” арга хэмжээг энэ сарын 18-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулах гэж байна.  Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан  ажлын хэсэг хуралдаж, төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
        Орхон аймаг, Эрдэнэт хотод 800 орчим Казах үндэстэн ажиллаж, хөдөлмөрлөн амьдарч буй.   “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийт иргэд өргөнөөр оролцож өвөрмөц соёл, ёс заншилтай танилцахыг уриалж байна.  Мөн энэ үеэр үндэсний өв соёлыг харуулсан үзэсгэлэн худалдаа гарна. 
       Казах түмний ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэ жил  нийслэл Улаанбаатар хотод 13 дахь жилдээ  энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. 
       Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрийддэг. Бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өнөөг хүртэл хадгалагдан иржээ.  Өнөөг хүртэл хадгалж ирсэн энэхүү уламжлалаа 2010 онд Юнескогийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсорр бүртгүүлсэн юм. 
         Бүргэдийн баяр нь тэмцээн уралдааны хэлбэрээр зохион байгууулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.  Түүнчлэн бүргэдээр холоос ангийн чихмэл бариулах, морьтой эрчүүдийн тулам булаалдах гэх мэт уламжлалт тэмцээн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүргэдчинг шалгаруулах юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ