Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХААН Банкны ногоон зээлээр хамгийн том эко зах “Go.to market” төслийг санхүүжүүлнэ


Ирээдүй хойч үеийнхэндээ илүү боломж үлдээж, хамтдаа тогтвортой хөгжихөд санхүүгийн салбар чухал үүрэгтэй тул ХААН Банк энэ чиглэлд түүчээлж ажиллахаар үнэт зүйл, стратегидаа тусгаад буй билээ. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүжүүлэх, ус болон байгалийн нөөцийг хэмнэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байна.  
Энэ хүрээнд ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран Мастер группийн “Go.to market” төслийн бүтээн байгуулалтад нийт 30 орчим тэрбум төгрөгийн, урт хугацаатай ногоон зээл олголоо.
Айл өрхүүдийн өдөр тутмын хэрэгцээг цогцоор нь хангах зориулалттай, уламжлалт захын хямд үнэ, өргөн сонголтыг моллын тав тухтай орчинд үзүүлэх олон улсын шинэ чиг хандлага бүхий орчин үеийн жишиг томоохон эко захыг энэхүү төслийн хүрээнд барьж байгаа бөгөөд хотын төвөөс 1.5 км-ийн зайд, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны ойролцоо бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.
Тус барилга байгууламж нь саарал усны хэрэглээ, эрчим хүч, хог хаягдлын менежментийг цогцоор нь шийдсэн, ус, цахилгаан болон дулааныг 20-иос дээш хувь хэмнэх төдийгүй хүн, байгальд ээлтэй материал ашиглан барьж буйгаараа ногоон зээлд тавигдах шалгууруудыг бүрэн хангаж байгаа юм. Хамгийн том давуу тал нь үр ашиггүй эрчим хүчний хэрэглээг багасгаж, эдийн засаг, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчид тав тухтай орчинд сэтгэл ханамжтай орчинд худалдан авалт хийх, шоппинг аялал хийх боломж бүрдүүлсэн үлгэр жишээ төсөл болно хэмээн төслийг гардан гүйцэтгэж буй Мастер группийнхэн онцолж байна.
Барилга ашиглалтад орсноор өдөрт 14,000 хүний урсгалтай байхаар төлөвлөж буй бөгөөд 1300 мкв гадна тохижилт, дээвэр дээрээ 3800 мкв талбай бүхий террас, спорт комплекс, тоглоомын талбай зэрэг олон нийтэд зориулсан гадна тохижилттой, 400 гаруй бизнес эрхлэгч төвлөрөн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.
Ташрамд дурдахад, ЕСБХБ нь ХААН Банктай 2007 оноос хамтран ажиллаж буй төдийгүй “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчинд ээлтэй ногоон төсөлд ийнхүү хөрөнгө оруулаад байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ