Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Ээжийгээ баярлуулж яваарай



Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь дахь салбараас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нэгэн өвөрмөц ажлыг зохион байгуулсан нь “Ээжийгээ баярлуулж яваарай” хүндэтгэлийн үйл ажиллагаа байлаа.


Хүн бүр ээжийгээ баярлуулж, ээжтэйгээ зургаа татуулж, хамт хооллож, хамт бүжиглэж цэнгэх нь ховор хийгээд өнгөрсөн хойно нь ухаарч, харамсах нь цөөнгүй. Тиймээс тус ТББ-аас хүүхдүүдэд нь ээжийгээ баярлуулах боломжийг олгосон юм.
Оролцогчдын хамгийн өндөр настай нь 93 настай, Сайнцагаан сумын иргэн Д.Доржпалам, хамгийн залуу нь 6 настай бяцхан охин байлаа. Д.Доржпалам буурай 12 хүүхэд төрүүлж өсгөжээ.



НҮБ-аас 3 дугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны өдөр хэмээн зарласан. 
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотноо болсон Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилсан түүхтэй. Түүнээс хойш 1911 онд энэ өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсад тэмдэглэж, тухайн үед энэ өдрийг тэмдэглэх яг тогтсон өдөр гэж байгаагүй аж.
Харин 1917 онд Орос Улсад дайн, самуунаас болж хохирсон олон мянган эмэгтэй “Талх ба эрх чөлөө” хэмээх ажил хаялт зарлажээ. Энэ үйл явдлаас хойш дөрвөн хоногийн дараа буюу 3 дугаар сарын 8-нд Засгийн газар эмэгтэйчүүдэд буулт хийж, сонгууль өгөх эрхийг нь нээж өгснөөр олон улсын эмэгтэйчүүдийн энэ өдрийг тэмдэглэх болжээ.

Дундговь аймгийн иргэдийн хувьд энэ өдрөөр ээжүүд, эмэгтэйчүүдээ баярлуулах, чуулган, зөвлөгөөн зохион байгуулах, “Ачлал буянтай ээжүүд”-д хүндэтгэл илэрхийлэх зэргээр тэмдэглэдэг.


“Ээжийгээ баярлуулж яваарай” хүндэтгэлийн үйл ажиллагаанд 32 хүүхэд ээжийгээ баярлуулсан. Оролцсон ээжүүд “Маш сайхан үйл ажиллагаа болж байна, үнэхээр сайхан байна” хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцсан бол хүүхдүүд нь “Хэзээ ч ээжтэйгээ ингэж хамт баярлаж, баярлуулж, зорьж зургаа ч хамт авахуулж байгаагүй. Ээжтэйгээ хамт нэг оройг өнгөрүүлж, хамт баярлаж, ээжийгээ баярлуулсандаа үнэхээр баяртай байна. Энд ирж чадаагүй ч гэсэн олон хүнд сургамж болсон байх” гэсэн юм. 





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ