Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ГОВЬ-АЛТАЙ: Улсын хошой аварга малчдын нэрс тодорлоо



XVII жарны "Үзэсгэлэнт болгогч" хэмээх харагчин туулай жилийн босгон дээр Говь-Алтай аймгаас хоёр малчин Улсын хошой аварга малчнаар тодорлоо. Хоёрдугаар сарын 8-ны Засгийн газрын шийдвэрээр Говь-Алтай аймгаас Улсын хошой аварга малчин-2, улсын аварга малчин-8, улсын аварга тариаланч-1 тодорлоо. Тодруулбал,
 
1. “Улсын аварга малчин”-аар:  
-Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн малчин Дэндэвийн Мөнх,

-Халиун сумын Гүү бариач багийн малчин Гэсэрийн Орoсоо, 
-Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаа,
-Бугат сумын Биж багийн малчин Ногооны Нанжид,
-Чандмань сумын Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчин,
-Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Санжжавын Даваажав,
-Дэлгэр сумын Баян буурал багийн малчин Наранцэцэгийн Сүрэнхорол, 
-Шарга сумын Сундуулт багийн малчин Пэрэнлэйн Ганбаатар нар шалгарсан байна.

Харин “Улсын хошой аварга малчин”-аар: Тонхил сумын Тамч багийн малчин Жамъяашаравын Лоохууз, Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаа нар шалгарсан бол “Улсын аварга тариаланч”-аар: Бугат сумын иргэн Мухарын Нямсүрэн нар тодорлоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ