Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ч.Батзориг: Ирэх сарын 1-ээс бүх машинд ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ наана

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд цахим гэрчилгээ олгохоор болсон. Цахим гэрчилгээ олгох болон бэлтгэл ажил, RFID технологи, замын түгжрэлийн эсрэг хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлын талаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг мэдээлэл хийж байна. 
 
 
Тэрбээр "Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэх бүлэг ажил байгаа. Энэ ажлын хүрээнд радио давтамжийн үелзлэлийг ашиглаж байгаа RFID технологи буюу уншигчдаа зориулсан TAG буюу тээврийн хэрэгслийг цахимжуулж байгаа. 

Өнөөдөр Улаанбаатар хотод 650 гаруй машин байна. Үүнээс өдөр тутам хөдөлгөөнд оролцдог 400-500 автомашин байгаа. Эдгээр автомашинуудыг бүртгэх, хөдөлгөөн зохицуулалтын ухаалаг систем бий болгох хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 161 байршилд уншигч байршуулсан. Уншигч байршуулж, үүнд уншуулах ТAG буюу тээврийн хэрэгслийг цахимжуулна. 
 
Машины зорчилтын хөдөлгөөн болон төлбөр тооцоог цахимжуулах систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болон нийслэлд зорчиж байгаа бүх автомашины хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Энэ систем нэвтрүүлснээр төлбөр тооцооны уян хатан нөхцлийг бий болгоно. Тодруулбал, татвар болон төлбөрийг тодорхой хугацаанд төлж, төлснийхөө дараа тодорхой хөнгөлөлт эдэлнэ. Хэрэв заасан хугацаанд татвар төлбөрөө төлөхгүй бол алданги тооцох ОУ-ын жишгийг мөрдүүлнэ. Цахим гэрчилгээг тээврийн хэрэгслүүдэд ирэх сарын 1-ээс улс даяар наах ажлыг зохион байгуулна" гэлээ.
 
Цахим гэрчилгээ НААЛГАСНААР иргэн хууль зөрчихгүй байх талаарх мэдээллийг өгөх юм. Тухайлбал, өнөөдөр таны машины дугаарын хязгаарлалтай өдөр, оношилгоонд орох хугацаа тэдэн хүртэл, татвар хураамжаа цагтаа төлөөрэй, таны хөдөлгөөнд оролцох зам засвартай байна гэх мэт мэдээллүүдийг иргэнд боловсруулж өгөх давуу талтай.  Тээврийн хэрэгсэл дээр наах ЧИП-тэй холбоотой түр журам гарах юм. Иргэн энэ чипийг авахдаа ТӨЛБӨР төлөхгүй. 
 
Энэхүү цогц арга хэмжээнд 13 ТЭРБУМ төгрөг зарцуулна. 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/547051
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ