Улсын хэмжээнд малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 60 хувийн зарцуулалттай байна.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тонн өвс, 10.8 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ. Одоогийн байдлаар 8.1 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.
Малын хорогдол: Он гарсаар 233,213 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 92,603 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.3 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Архангай /33426/, Сүхбаатар /24809/, Завхан /23769/, Увс /21023/, Ховд /16229/ аймгууд байна.